2025.05.02

Х.Булгантуяа: ЭМД-ын сангаас санхүүжилт авахаар оочир дараалал үүсгэдэг, гуйж гувшдаг тогтолцоо чинь энэ сан дээр АВЛИГА бий болгоод байна

Улсын Их Хурлын өнөөдрийн /2025.05.02/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяа:

ЭМД-ын Үндэсний зөвлөл дээр Үйлдвэрчний эвлэлээс Рагчааг нэр дэвшүүлснийг дэмжиж байна. Үйлдвэрлэгч иргэдийг төлөөлж орж ирж байгаа учраас. Гэхдээ бид ҮЗ-ийнхөө гишүүдийг эргэн харах ёстой гэж ЭМДҮЗ-ийн дарга, ЭМ-ийн сайдад болон Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад хэлж байсан. Албан тушаалаараа 3 хүн ордог ГБХНХ-ын сайд, Сангийн сайд, ХЗДХ-ийн сайд гээд. Шимтгэл төлөгчдийг төлөөлж үйлдвэрчний эвлэлээс хоёр төлөөлөлтэй байдгийн нэг нь ШУА-ийн харьяа Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан гэх гурван хүн. Ажил олгогчийг төлөөлөөд гэдэг дээр ЭМД-ын нөгөө хувийг нь ажил олгогч нар төлж байгаа үүднээс оруултал ЭМД-ийн сангаас мөнгө авдаг эмч нарын төлөөллүүд энд орчихсон. Өөрсдөө хэдэн төгрөгөөр санхүүжүүлэх вэ гэдэг шийдвэрээ өөрсдөө гаргаад сангаасаа мөнгө авч байгаа иргэдийн төлөөлөл орчихоод байгаа юм. Сумын эмч мэргэжилтний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Сонгдо эмнэлгийн эмч захирал, төрийн албан хаагчдын эмнэлгийн захирлаар ажиллаж байгаа Одонгуа гээд гурван хүний төлөөлөл байгаа нь эхнээсээ л үндэсний зөвлөл ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээ оруулчихаар, гарч байгаа шийдвэрүүд нь учир дутагдалтай. Тэгэхээр энд УИХ-ын гишүүд асууж, иргэд бухимдалтай байгаа асуудал гарч байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнээс эхлэн ярих хэрэгтэй. Ийм асуудал байна Т.Мөнхсайхан сайдаа.

Нэгдүгээрт, Манай БЗД-ийн иргэд танхимтай танилцаж байна. Энэ дүүрэгт 3-р шатлалын маш олон эмнэлгүүд бий. Эдгээр эмнэлгүүд ЭМДС-аас 100 хувь санхүүждэг. Гэтэл санхүүжилтээ авч чадахгүй байна. Цалингаа тавьж чадахгүй зэрэг асуудлууд үүсээд байна.

Хоёрдугаарт, ЭМД дээр оочир дараалал, гуйж гувшиж байж хувийн эмнэлгүүд ЭМДҮЗ-өөр ордог гэх зэргээр арайхийн санхүүжилтээ авдаг тогтолцоо чинь авлигийн энэ сан дээр бий болгоод байна. Энэ сан дээр ажиллаж байсан нэлээн олон хүн шалгагдаж байгаа. Энэ процессийг цахимжуулж, сайжруулахад чиглэсэн ямар ажил хийж байна вэ? 2025 онд ЭМД-ын сангийн төсөв 2 их наяд байгаа. Үүнийг 9 хүн сууж шийднэ гэдэг хэцүү. Энэ нь компаниар бол ТУЗ юм. Уг нь Үйлдвэрчний эвлэлийн 3 хүний цаана ажиллах ажил олгогчийг төлөөлж ажиллах мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах ёстой.

Түүний асуултад ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн