2025.05.02

Т.Мөнхсайхан: Монгол Улс гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжээд 4 жил болж байгаа гэхэд харьцангуй "маш сайн" ололт, амжилттай байгаа.

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд гишүүдийн асуултад хариуллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

Гүйцэтгэлийн санхүүжилтээр засаж залруулах зүйл яалт ч үгүй байгаа. Бид засаж залруулаад явж байгаа. Санхүүжилтийн тогтолцоогоо өөрчлөөд гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэн улс орнууд 10-15 жилийн дотор үндсэн голдирлоо олж яваад байгаа. Тэгэхээр энэ рүү шилжих гээд "шилжиж чадахгүй" маш олон улс бий. Манай улсын хувьд шилжээджил болж байгаа гэхэд харьцангуй маш сайн ололт амжилттай байгаа. 2020 онд даатгуулагч нар 2 саяас дээш төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхгүй байсан. Гэтэл тогтолцоогоо өөрчилсний үндсэн дээр 104 сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслийг иргэн 5 сая төгрөг төлөөд бусдын даатгалаас санхүүжүүлээд болж байна. Төрөх тусламж үйлчилгээг ЭМД-ын сан биш төр даах тусламж үйлчилгээ. Кесар хагалгаа нэмэгдсэн нь тусламж үйлчилгээний санхүүжилттэй холбоотой.

Санхүүжилтийн тогтолцооны асуудал 20% орчимд нь нөлөөлсөн байна гэдэг тооцоололыг гаргасан. Энэ жилийн тухайд эхийг өөрийнхөө физиологийн дагуу төрж байгаад санхүүжилтийг нь 40% нэмэгдүүлээд 1 сая төгрөг болгосон. Кесар мэс заслаар төрж байгаа тохиолдлууд 850 мянган төгрөг гэдэг нь хэвээрээ байгаа. Тэгэхээр үүн дээр бид бодлогын зохицуулалтуудаа байнга хийж явж байх ёстой. Тухайлбал, яавал ард иргэдэд зөв сонголт болох вэ гэдэг санхүүжилтийн шинэчлэлтийг тасралтгүй хийж хэрэгжүүлж гэмээ нь зөв голдирлоо олно. Тйимээс даатгалын сангийн анхаарал хандуулж байгаа гол зүйл нь энэ. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ бид санхүүжүүльеИргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулъя гэдэг бодлогод анхаарч байна.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан