2025.05.02

А.Ариунзаяа: Шимтгэл төлөгчдийн төлж байгаа шимтгэлээс урсгал зардлыг яагаад гаргаад байна вэ?

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

ЭМД-ын үндэсний зөвлөл нь ЭМД-ын сангаас юунд санхүүжилт олгох уу, шимтгэл хураамж нь ямар байх. Зөв зохистой явагдаж явагдаж байна уу, үгүй гэдэг дээр хяналт тавьдаг зөвлөл юм. Рагчааг бол үйлдвэрчний эвлэлийг буюу ажилтныг төлөөлж орж ирж байгаа дуу хоолой гэдгээр нь дэмжиж байна. Учир нь бид нар энэ сангаас үйлчилгээ хүртэж байгаа. ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүдэд тавигдах шалгуур хэн хэн байх вэ гэдгийг хуулиар зохицуулахгүй бол албан тушаалаар нь орж байгаа хүмүүсийг албан тушаалаар нь заагламаар байна. Үйлдвэрчний эвлэлээс нэг л хүнийг санал болгож оруулж ирлээ. Үүн дээр ямар ч шалгуур хийж чадсангүй. Тэгэхээр цаашдаа ЭМД-ын үндэсний зөвлөлийн гишүүдэд тавигдах шалгуурыг өөрчлөх хэрэгтэй. ЭМД-ын санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал ковидоос хойш 4 жилийн хугацаанд хасахтай гарч байгаа асуудал бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш. Үүн дээр сангийн яам анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал нь татвар, халамж ч юм шиг буруу ойлголттой байгаа. Бодлогын алдаа байна. Уг нь шимтгэл төлж байгаа иргэд эргүүлээд нийгмийн хамгааллын үйлчилгээ авч байгаа асуудал. Тэгэхээр  ямар нэгэн байдлаар төр өөрөө даах ёстой урсгал зардал, цалингийн нэмэгдэл, урамшууллыг төсвөөсөө даа. Яагаад шимтгэл төлөгчдийн төлж байгаа шимтгэлээс урсгал зардлыг яагаад гаргаад байна вэ? Ковидын үед тоног төхөөрөмж авсан. Үүнийхээ зардлыг нийгмийн даатгалын сан эсхүл эрүүл мэндийн даатгалын санд буцааж төлөх ёстой. Төсвөөсөө энэ мөнгийг буцааж өг. Энэ бол шимтгэл төлөгчдийн мөнгө болохоос өөрөө дур мэдэн  улс төрчдийн зарцуулдаг асуудал биш. Үүн дээр анхаарах шаардлагатай. 13А маягтыг хүчингүй болгосон. Үүнээс болж асуудал гарсан. Тиймээс эргээж сэргээх шаардлагатай. 

Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хариуллаа.