2025.05.21
П.Батчимэг: Үндэсний хэмжээний хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, шинжилгээний лабораторитой болох шаардлагатай
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /-ийг хэлэлцүүллээ.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай орж ирж байна. Хүнсний хангамж, хүртээмж яриад байдаг тэгтэл аюулгүй байдал гэдгийг орхигдуулаад. Монгол хүний эрүүл амьдрах, эрүүл явах энэ нөхцөл байдал өдрөөс өдөрт дордсон байдалд орсныг өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн яам мэргэжлийн яамны хувьд хүлээн зөвшөөрч байгаа юу? Улаанбаатар хотод ганцхан лабораторитой. Үүний хүртээмж, хүчин чадал маш муу. Тийм учраас Улаанбаатар хотод нэгдсэн үндэсний хэмжээний хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, шинжилгээний үндсэн лабораторитой болох арга хэмжээг авах төлөвлөгөө байгаа юу? Хүнсний хувьсгал, цагаан алт, шинэ хоршоо энэ олон хөтөлбөрүүд дээр гарсан хэдэн их наядаар тооцох энэ их зээлийг хүнс, хөдөө аж ахуйн яамнаас намрын чуулганд их хурлын гишүүд болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд зээлийн эргэн төлөлт, зээл олгосон байгууллага, түүний эрэмбийн талаар тодорхой мэдээлэл хийх хүсэлтэй байна. Яагаад зээл зарим газартаа хүртээмжгүй байдаг юм. Зарим бүсүүдэд яагаад бага байдаг юм. Үүний учир шалтгааныг тайлбарлаж, намрын чуулган дээр мэдээлэл хийх бодолтой байна уу?
Бид хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэж ярьж байгаа боловч ажил хэрэг болгож төрийн бодлогын төвшинд арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна.2026 оны төсөв хэлэлцэхэд дэлхийн стандартад нийцсэн Үндэсний лабораторийг Улаанбаатар хотод байгуулах ажлыг бодлого болгон боловсруулж салбар яамны сайд оруулж ирэх хэрэгтэй.
Түүний асуултад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.