2025.05.15
Х.Булгантуяа: Эдийн засаг хөгжлийн яам улсын төсвийн хөрөнгө оруулалтын бэлтгэлийг хангадаг, тусгай бүтэцтэй болмоор харагдаж байгаа юм
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгох тал дээр хэдэн санал хэлье.УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад улсын төсвийн ачаалал үзүүлээд буй хуулиуд, дээрээс нь улсын төсвийн үр ашгийг яаж сайжруулах вэ гэдэгажлын хэсэг гарч ажилласан. Энэ ажлын хэсгийг нь би ахлаад ирэх 7 хоногт, Төсвийн байнгын хороон дээр санал дүгнэлтээ танилцуулахаар ажиллаж байгаа. Нам, намын төлөөллүүд орчихсон. Нэг зүйл анзаарагдсан. Өнгөрсөн 15 жилийн төсөв дээр дүн шинжилгээ хийж байхад, зарим аймгууд 15 жил тасралтгүй бүх улсын төсвийн хөрөнгө оруулалтыг нэг хүнд нь, зарим аймгууд Монгол улсын төр засгийн хаанаас нь төрчихсөн юм гэмээр тасралтгүй муу хөрөнгө оруулалт авч байгаа аймгууд их байна. Зарим нь хөөцөллөгөө сайтай болохоор гишүүд нь гүйж байгаад байнгын хорооны дарга, сайд болохоороо тасралтгүй сайн хөрөнгө оруулалтыг татдаг аймгууд бий. Үүнийг болиулах тал дээр юуны төлөө, Эдийн засаг, хөгжлийн яамтай, хариуцсан сайдтай боллоо, анхаармаар байна.
Үүний тод жишээ нь манай баруун аймгаас Говьалтай аймаг сүүлийн 15 жил ер нь тасралтгүй муу хөрөнгө оруулалт татаж байсан. үр дүнд нь өнөөдөр Говьалтай аймаг баруун бүсээс 42,4%, ядуурлаараа улсын хэмжээнд бүх аймгуудаас хамгийн өндөрт, мөн Булган аймаг тасралтгүй муу хөрөнгө оруулалт татдаг. Бас ядуурлынхаа түвшнээр 38,7%, говийн бүсээс Говьсүмбэр, Дундговь хөрөнгө оруулалт байхгүй. Зүүн бүсээс Дорнод аймаг улсын төсөвт төвлөрүүлдэг аймаг мөртөө, өөрснөө хамгийн муу хөрөнгө оруулалттай. Ядуурлаараа 37,1%. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ийм зарчмаар бид нар өгнө гэдэг нэг зарчмыг тогтоох ёстой юм биш үү? Хэрвээ ингээд байвал зарим аймгууд хүн амаа алдаад дуусчихна. Залуучууд нь дүрвээд гарч байна.

Сэтгүүлч