2025.05.15
Т.Мөнхсайхан: Эрүүл насжилтыг бий болгож, дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь бидний гол зорилго
УИХ-ын чуулганы /2025.05.15/-ны өдөр “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
Бид нарын гол бодлого дундаж наслалтыг нэмэгдүүлэх. Ингэхдээ эрүүл насжилтыг бий болгож, дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь бид нарын гол зорилго. Үүний тулд бид нар аливаа өвчнийг үүсгэж байгаа эрсдэлт хүчин зүйл шалтгааныг арилгах бодлого чухал. Хоёрдугаарт бид нар энэ эрт илрүүлгийнхээ тогтолцоог оновчтой, зөв бага зардлаар их өвчлөлийг илрүүлдэг тогтолцоогоо бий болгох нь чухал. Энэ рүү чиглэсэн ажлууд их хийгдэж байгаа. Гуравдугаарт бид нар эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж байж дундаж наслалтаа нэмэгдүүлнэ. Тэрний тулд аймаг дүүргийн эмнэлгүүдийн чадавхыг маш сайн нэмэгдүүлж байж, төвлөрлийг задалж байж тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй хүргэдэг тогтолцоог бий болгоно. Сүүлийн 5 жилийг аваад үзэхэд бараг 94 мянган хүн яаралтай тусламж авч эмнэлэгт хүргэгдэж амжилгүйгээр нас барсан, 12 мянган хүүхэд амь нас эрсэдсэн гэдэг тоо баримтууд байгаа. Үндэсний хэмжээний яаралтай тусламжийн тогтолцоогоо бий болгохгүй бол эмнэлэг хүрч амжихгүйгээр амь нас эрсдэх тохиолдлууд өндөр байгааг харж байгаа. Тиймээс энэ тогтолцоог бий болгох тал дээр ажлуудыг санаачилж хийж хэрэгжүүлж байгаа. Энэ дээр нэлээдгүй санхүү мөнгөний асуудал хэрэгтэй байгаа. Эм хүнсний агентлагийн хувьд эмээ шинжилдэггүй, эмийнхээ бодлогыг хийж чаддаггүй яам байж болохгүй. ЭМЯ эмийнхээ бодлогыг авч явна, эмийнхээ лабораторийг авч явна, эм, хүнсний хяналтаа хийдэг лабораториуд нь харин хяналтыг нь тусдаа гаргах асуудал бол зөв байх гэж үзэж байна.

Сэтгүүлч