2025.05.21
Ж.Батжаргал: Цаг хугацаа, санхүүгийн нөөц хязгаарлагдмал байгаа учир эдийн засгийн эргэлтэд эерэгээр нөлөөлөх зүйлсдээ хөрөнгөө чиглүүлэх шаардлагатай!
УИХ-дахь Төсвийн байнгын хороо 2025.05.21-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцлээ. /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Нэгдүгээрт, Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөл хэлэлцэж байгаа юм. Богино хугацаанд хэрэгжиж байгаа төлөвлөгөө учраас хэдүүлээ нэлээн бодитой үр дүн харж, хийж хэрэгжүүлэх ажил талынхаа юмыг хармаар байна. Цаг үе, эдийн засаг чинь гадаад дотоод нөхцөл байдлаасаа хамаараад төлөвлөж байсан хэмжээнээс жоохон агшим өнгөтэй л байyg. Тэгэхээр үүнийгээ харж тооцож, үүнийхээ эсрэг хариу арга хэмжээний төлөвлөгөө маягтайгаар л гармаар санагдаад байгаа. Бас эрэмбэлэх хэрэгтэй байна. Цаг хугацаа, санхүүгийн нөөц хязгаарлагдмал байгаа учраас үнэхээрийн энэ улс орны хөгжил, эдийн засгийн идэвхжил, эргэлтэд нь хэрэгтэй зүйлээ эхэлж олж харж, тэр лүүгээ хөрөнгөө чиглүүлэх зайлшгүй шаардлага байна. Тухайлбал, Сэлэнгийн Алтанбулагаас Дорноговийн Замын-Үүд хүртэлх коридороо идэвхжүүлж, энэ рүүгээ бодлогоор хөрөнгөө чиглүүлмээр байдаг. Үүнтэйгээ уялдуулж тэр зах зээлийнх нь багтаамж, орон зайн ашигтай байршил гэх мэт юмаа харгалзаад терминал агуулахаа шийдмээр байдаг. Үүнтэйгээ дөхүүлж хөнгөн, хүнд хүнсний үйлдвэрүүдийнхээ үйлдвэр технологийн паркуудыг хиймээр байдаг. Энэ тал дээр цогцоор нь харж төлөвлөж байна уу? Хоёрдугаарт, Бий болгочихсон хүчин чадлуудаа ашиглалтыг нь нэмэгдүүлж байж, эдийн засгийнхаа идэвхжил, үйлдвэрлэлийн хэмжээ, ажлын байр энэ бүх юмаа хангамаар байна. Хүнсний үйлдвэр гээд л ярихаар гурилын үйлдвэрүүдийн чинь хүчин чадал ашиглалт 20 орчим хувьтай байна. Уул уурхай ярихааругаадаг баяжуулдагууд чинь нэлээн хэд нь зогсолттой байна. 2026 оны төлөвлөгөөнд ийм л юмнууд ормоор байна.

Сэтгүүлч