2025.05.06
Б.Уянга: Тогтоол, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 05/06 ны өдрийн хуралдаанаар “Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан”хэлэлцлээ.
Уг тайлантай холбоотойгоо гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороон дээр өмнө хийгдсэн тогтоолуудын хэрэгжилт дээр хяналт, шинжилгээний дүгнэлт орж ирж байгаад талархаж байна. Гарсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт 50.8% бол мэдээж хангалттай биш. Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой ажлууд хийгдээгүй байна. Тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг нь яамдад байна. Үүнийгээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ? Эсхүл хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна уу? Хэрхэн сайжруулахаар байна.
Түүний асуултад, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хариуллаа.