Д.Батлут: Үйлдвэрлэгч улс орон болохын тулд ЖДҮ-ийн салбарын бодлогыг тодорхой, төрөөс үзүүлэх дэмжлэгүүдээ оновчтой болгох хэрэгтэй!
2025.05.06

Д.Батлут: Үйлдвэрлэгч улс орон болохын тулд ЖДҮ-ийн салбарын бодлогыг тодорхой, төрөөс үзүүлэх дэмжлэгүүдээ оновчтой болгох хэрэгтэй!

УИХ-ын гишүүн Д.Батлут:

УИХ-ын даргын 82 дугаар захирамжаар ЖДҮ-ийг дэмжих хууль хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохАжлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна. Мэдээж ЖДҮ-лэл гэдэгулс орнуудын цөм болж явдаг салбар. Тэр утгаараа баялаг бүтээгч улс орнуудын хамгийн их анхаарч явдаг салбар нь ЖДҮ-лэл юм. Тиймээс бид бүхэн үйлдвэрлэгч улс орон болохын тулд ЖДҮ-лэлийнхээ салбарын бодлогыг тодорхой болгох түүнээс гадна төрөөс үзүүлэх дэмжлэгүүдээ оновчтой шийдлээр өгснөөрөө энэ салбарыг томоохон хэмжээнд ажиллах дээрээс нь экспортын чиг баримжаатай улс орон болгоход илүү дөхөм болно гэж зорьж байгаа. Хуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохдоо яг үүн рүү чиглэсэн олон зохицуулалтуудыг хийх, мөн дагасан олон хуульд өөрчлөлт оруулах боломжуудыг бас бүрдүүлнэ. Үүнд татварын тухай хууль, худалдан авалтын бодлоготой холбоотой асуудал. Цаашлаад худалдааны хуулийг ч гэсэн бид бүхэн шинээр өргөн барих тийм боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэж гэмээ нь хууль маань хүндээ, компанидаа өгөөжтэй байх, баялаг хүчтэй бүтээгчдийг дэмжсэн хууль эрх зүйн орчин болж хэрэгжих боломжтой болно.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан