Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн үр нөлөөний талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2025.05.06

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн үр нөлөөний талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, ЖДҮҮ-г дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцүүлэг өрнүүлж байна:

  • Энэ үеэр бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд
  • төрөөс барьж буй бодлого шийдвэр,
  • төсөл хөтөлбөрүүд,
  • зээлийн сангуудын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал,
  • цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, бизнес эрхлэгчдийг санал хүсэлтийг сонслоо.

Хэлэлцүүлгийн үеэр:

  • Зээлийн сангуудын хөрөнгө хангалтгүй, мөнгөжүүлэх шаардлага бий талаар
  • Хилийн чанадад байгаа Монголчууддаа чиглэсэн бүтээгдэхүүн эскпортыг хөгжүүлэх
  • Экспортод бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг үзүүлэх,
  • Үйл ажиллагаа эрхэлж буй ЖДҮҮ эрхлэгчдэд НӨАТ, нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх
  • Зээлийн сангуудыг уялдаа холбоотой ажиллуулах
  • Нийслэлд ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж, олгогдохгүй байгаа зээлийг яаралтай олгох
  • Орхигдсон байгаа Ахуйн үйлчилгээний салбарыг онцгойлон дэмжих
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ЖДҮҮ эрхлэх боломжийг нэмэгдүүлж, сангийн зээлийн ангиллын санхүүжилтийг нэмэгдүүлэх
  • Түрээсийн төлбөр өгч байгаа тохиолдолд төр хөнгөлөлт үзүүлэх
  • Банкны хүүг дараа сараас шууд авдагийг болиулах
  • Банкны өндөр хүүний ард бизнес босч чадахгүй байгаа талаар
  • Импорт орлох бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаа тохиолдолд импортын гаалийн татварыг нэмэгдүүлж, өрсөлдөх боломжийг дээшлүүлэх
  • Борлуултын сувгаа нэмэгдүүлж, сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулахад 25% хөнгөлөлт 10% НӨАТ нийт 35 хувь авахаар ашигт ажиллах боломжгүйд хүрч байгаа тул энэ төрлийн зохицуулалтыг бий болгох
  • Үйлдвэрийн зориулалттай олгож буй газрын дэд бүтцийг хөгжүүлэх
  • НӨАТ төлөгчийн босгыг нэмэгдүүлэх
  • зэрэг тулгамдаж буй бэрхшээлүүдээ хэлж байлаа.

  • Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нийт 8 аймгийн 1700 орчим бизнес эрхлэгчидтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэн тэдний санал хүсэлтийг аваад байна.

  • Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлууд гаргасан санал хүсэлтүүд цаашид хууль эрхзүйн орчинд тусгалаа олж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажлын хэсэг ажиллана.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан