
2025.05.05
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" зүүн бүсийн зөвлөгөөн боллоо
"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" зүүн бүсийн зөвлөгөөн Чингис хотод болж байна. Зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 600 гаруй төрийн албан хаагч оролцож, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдлийг хамтдаа хэлэлцэж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн 13 сумын төлөөлөл 120 төрийн албан хаагч оролцож байна.
Монгол Улсын Засгийн газар 2024 оноос Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хөгжлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн онцлогт нийцүүлэн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилт дэвшүүлээд байгаа. Энэхүү зорилгын хүрээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж буй зөвлөгөөн нь төрийн албаны манлайлал, бодлогын хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд эрчимжүүлэх чухал алхам болж байна.
Зөвлөгөөний хүрээнд:
- • Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ
- • Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж
- • Төрийн албан хаагчийн ёс зүй
- • Эмэгтэй төрийн албан хаагчийн манлайлал, карьер хөгжлийг дэмжих зэрэг сэдвээр дөрвөн салбар хэлэлцүүлэг Чингис хотын дөрвөн байршилд зэрэг зохион байгуулж байна.