2025.07.04

Ж.Алдаржавхлан: Уул уурхай олборлочхоод эргээд нөхөн сэргээгээд дээр нь зүлэг, ногоо тарих соёл манайд тогтоогүй

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор News.mn-д яриа өгөв.

Туул голын баруун талд бүх бургасыг нь хядаад хайрга олборлоод онгорхой нүх болгоод хаячихсан байгаа. Туул гол ч гэлтгүй Монгол улсын бүх гол горхи дагуу 1км-ийн зайнд энэ ашигт малтмал буюу хайрга даруй олборлохыг хориглоё гэж байгаа юм. Голоос шууд авдгийг хориглоё гэж байгаа юм.

Хоёрдугаарт, хайрга олборлосон нөхдүүд ухчхаад, хаячхаад явчихсан байгаа юм. Их олон жилийн өмнө. Ямар ч хариуцлага байдаггүй хаячихсан байгаа. Одоо манай Шувуун Фабрик Өлзийтэй Био Комбинатад олон нүхнүүд байгаа. Эзэд нь олддоггүй. Хуулийн ямар ч хариуцлага байдаггүй. Тэгэхлээр миний хувьд энэ хуулийн санаачлахдаа:

Нэгдүгээрт

голын эрэг дагуу хайрга олборлохыг зогсооё. Байгалиа сүйтгэхээ больё.

Хоёрдугаарт

өмнө нь олборлоод хаяад явчихсан нөхдүүдтэй хариуцлага тооцъё. Зөрчлийн хуульд шинэ заалт оруулж эргэж нөхөн төлүүлжсэргээлгэх ажлыг хийх хуулийн заалттай өргөн барьсан.

Ялангуяа манай энэ баруун талд амьдарч байгаа Нисэх, Яармаг, Туул гол орчимд амьдарч байгаа иргэдэд маш их чухал хууль. Нэг нь ч энэ хуулийг санаачилж байгаагүй. Би анх ирсэн цагаасаа л хойш энэ хуулийг санаачлах гээд Байгаль орчны яам бусад байгууллагад хамтарч ажилласны дүнд өнөөдөр Их хуралд Засгийн газрын дэмжлэгээр өргөн барилаа. Энэ хууль удахгүй хэлэлцэгдэх байх гэж бодож байна.

Таниас гадна хэдэн гишүүн өргөн барьсан бэ?

Би ганцаараа өргөн барьсан.

УИХ дээр хэлэлцэх дээр хэр гал авах бол?

Хайрга, лицензтэй хүмүүс 1 дүгээрт эсэргүүцнэ.

2 дугаарт энэ барилга байшин барьж хайргаа хямд өртгөөр авч байгаа хүмүүс бас эсэргүүцнэ. Хайрга олборлолтыг зогсоочихлоор тэнд ажиллаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бас эсэргүүцэх байх аа гэж би бодож байна. Нийтийн эрх ашгийн төлөө энэ хуулийг хийхээс өөр аргагүй байгаа юм. Манайд нэг тийм соёл байхгүй байна. Уул уурхай олборлочхоод, онгичоод, хаячхаад явчихдаг. Нөхөн сэргээдэггүй. Туул голыг хүн харахын эцэсгүй болгоод ухсан нүх болгоод хаячихсан байгаа. Лицензээ аваад, хэрэглээд явсан. Бүх бургасыг хядаад хаячихлаар гол ширгэх асуудлууд үүснэ. Голын урсац багассан. Дээр нь Туул голын орчимд байгаа бүхий л гол горхи бохирдохоос асуудал үүсэж байгаа. 2 дугаарт тэнд амьдарч байгаа маш олон иргэдийн мал нүхэнд унаад үхэж байгаа. Иргэд ч гэсэн осолдож байгаа. Хамгийн аюултай нь гэхэд голын эрэг дагуу олборлож байснаа шилжүүлээд суурьшлын бүс рүү орчихсон байгаа шүү. Айлын хажууд нүх ухаад хайрга олборлож байгаа. Тэрийг хүртэл нь хориглоё л гэж байгаа. Үнэхээр хэрэгтэй бол тэр уулнаасаа олборло. Тэрийг бол зөвшөөрч байгаа. Яг энэ голын эрэг дагуу иргэдийн суурьшлын бүсээс яг гол дотроос л авч байгаа. Ямар ч зохицуулалт байхгүй 30 жил явсныг өнөөдөр би энэ голын эрэг дагуу голын орчим энэ хайрга олборлолтыг зогсооё гэж байгаа юм. Барилга барьж байгаа бүтээн байгуулалтын үед уул уурхайг зогсоох гэж байна гэдэг асуудал ярих л байх. Гэхдээ энэ чинь өөрөө нөгөө хямд өртөгтэй хайрга авах гээд байна. Заавал биш уулын хайргыг аваад уулаа ашиглаж болно. Хамгийн гол нь байгальд ээлтэй иргэдийн суурьшлын бүс гэж байгаа шүү. Суурьшлын бүс, дээр нь гол ус. Хүн унаж бэртсэн ч асуудлууд байгаа. Хүүхдүүд унасан асуудлууд ч байдаг. Хэн ч хохирлыг нь төлдөггүй. Тэнд байгаа малчидиргэд л хохирч үлддэг.

Хэрвээ зөрчвөл ямар хариуцлага тооцох вэ?

Зөрчлийн хэргээр хугацаа өгнө. Асуудлаа шийдэхгүй бол дараа дараагийн эрүүгийн асуудлууд яригдаад явна. Эхний ээлжид зөрчлийн хэргээр торгууль ноогдуулж хугацаа өгөх шаардлага тавьж байгаа. Манайд уул уурхай олборлочхоод эргээд тэрийгээ бүтээж сэргээгээд дээр нь ногоо зүлэг тарих ёстой шүү дээ. Тийм юм соёл тогтоогүй юм байна лээ энэ 30 жилд.