2025.06.17
О.Алтангэрэл: Нэг нутаг гэдэг ойлголтоо хэрхэн ойлгодог вэ?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025/06/17ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.
Нэр дэвшигч нараас УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
Төрийн албаны тухай хуулиар зөвлөлийн гишүүн давхар ажил хийхийг хориглодог. Ёс зүйн хорооны дарга хийж байгаагаа юу гэж ойлгож тайлбарлах вэ? Давхар ажил хийж байгаа нь тооцогдохгүй гэж байна уу?
Хоёрдугаарт, Төрийн албаны тухай хуульд “Нэг нутгийнх” байхыг хориглосон заалт байдаг. Бүгд Улаанбаатарын буюу нэг нутгийн хүмүүс байна. Улаанбаатар хотын нутгийн зөвлөл гэдэг байгууллага хүртэл байгаа. Аймгуудад нутгийн зөвлөл байна гэдэг шиг төрийн албаны зөвлөлийнхөн нэг нутаг гэдэг ойлголтоо хэрхэн ойлгодог вэ?
Төрийн албаны зөвлөлд нэр дэвшигч Ц.Амартөгс хариуллаа.