2025.06.23
Т.Аубакир: Ахмадуудыгаа эрсдэлд оруулахгүй байх талаас нь анхаарч ажиллаж байгаа
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл гишүүний асуултад, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хариуллаа.
Өр, орлогын харьцааг Монгол банкны ерөнхийлөгчийн 2025 оны 6 сарын 13-ны өдрийн тушаалаар 50:50-ийн харьцаатай байхаар шийдвэр гарчихсан. Өнөө өглөө ахмадын төлөөлөлтэйгөө уулзсан. Зээлээ аваад л жижиг бичил бизнес эрхлэдэг. Тийм учраас Монгол банкны нөхдүүдэд энэ тушаалаа эргэж хараач ээ гэсэн хүсэлтийг тавьж байгаа. Одоо ийм хямралтай үед, аливаа зүйлийн үнэ өртөг өсөж байгаа энэ үед ахмадуудаа харж үзэх нь зөв байх. Яагаад гэвэл эргэн төлөлт нь өндөр төлөлттэй зээлд ордог юм байна. Тийм учраас энэ асуудал эргээд шийдэгдэх байх. Яг одоо хийж байгаа зохицуулалт нь зээл аваад хэрэглээд явж байсан хүмүүс дахиад зээл авъя гэдэг хүсэлт тавих юм бол 100% олгож байгаа. Шинээр огт тэтгэврийн зээл аваагүй байж байгаад одоо тэтгэврийн зээл авхад хязгаарлалт тавьж өгч байгаа юм байна. Энэ зөвхөнтэтгэврийн зээл биш. Монгол банк хэрэглээний зээлийг тодорхой хэмжээнд бууруулах бодлого барьж байгаа юм байна. Хэтэрхий их хэрэглээгээ дэмжээд байгаа юм. Энэ нь буцаад импортыг хөөрөгдсөн байдаг ч юм уу. Тийм учраас бид нар зөвхөн тэтгэврийн зээл биш бусад төрлийн гар утасны зээл, машины зээл гэдэг ч юм уу эдгээр зүйл дээр Монгол банк бол ажлаа хийгээд явж байгаа юм байна. Орон нутгийн иргэдээс маш их хүсэлт ирж байгаа. Тийм учраас энэ шийдвэрээ эргэж хараач гэсэн саналыг тавьчхаад байж байгаа. Тэгэхдээ манай яамны хувьд нийгэм хамгааллын салбарын яам. Тийм учраас ахмадуудыгаа эрсдэлд оруулахгүй байх талаас нь бид нар анхаарч ажиллаж байгаа гэж хариулъя.
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Хуулийн мэдээ
БОХХААБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.23
2016
07.22
2016
07.22