2025.06.23

М.Нарантуяа-Нара: Цомхотголд орох 14 мянган төрийн албан хаагчийн ар гэр, амьдрал яах вэ? Татаас, түлхээсгүй жирийн албан хаагчид халагдана гэдгийг би маш сайн мэдэж байна

УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара дараах асуултыг Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулаа.

ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүний, ялангуяа хэмнэлтийн горим таналт хүний нөөцийн салбар бүхнээс 20% орчим давхардсан чиг үүргийг арилгах хэмнэлтийг бас тодорхой хэмжээгээр ойлгож, дэмжиж болно. Гэхдээ талаараа төрийн ажилд хариуцлагын зарчим гэж байна уу? Салбар яам шинэ сайдтай боллоо. Өмнөх салбар яамны бодлого хэрэгжилтгүйцэтгэлийг яаж үнэлж, хүлээлцэж, өгөлцөж авалцдаг вэ гэдэг асуудал байна. Бүх салбараас 20% хүний нөөцийг танана гэж байгаа нь төрийн албан хаагчдыг танана аа гэж байгааг ямар үндэслэлээр тогтоож байгаа вэ? Жишээлбэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд хүн хүч дутмаг, хүүхэд хамгааллын салбарт хүн хүч хүрэлцдэггүй, нийгмийн ажилтан хүрэлцдэггүй гэж ам нээх болгондоо ярьдаг байсан. Боловсролын яаманд багшийн хүний нөөц ямар дутмагшилтай байгаа билээ. Бүгд маш сайн мэдэж байгаа. Тэгэхээр ийм зүйлүүдээ та яаж үнэлж дүгнээд, салбар бүрээс ийн танах ёстой гэж бодсон бэ? Нөгөөтээгүүр төрийн албан хаагчид хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг иргэд төрийн албаны хэдэн хулгайчууд, хүнд сурталтай, их зантай гэгддэг. Нөгөө талаасаа төр засаг хүссэн үедээ, хэрэгтэй үедээ томилдог, хэрэгцээгүй үедээ халж зольж, сольж болдог.

Нийт дүнгээрээ 14 мянга орчим төрийн албан хаагчдыг хална гэж байгаа. Гэтэл хүмүүсийн арын амьдрал яах вэ? Цалингийн зээлтэй хүмүүс яах вэ? Яг үнэндээ 14 мянган төрийн албан хаагч төр засгаас татлаа түлхээсгүй, яг л эгэл жирийн ажиллаж амьдраад явдаг хүмүүс л халагдана. Би маш сайн мэдэж байна. Татлаа түлхээстэй хэдэн нөхдүүд нь үлдээд үргэлжлүүлэн ажиллана. Тэгэхээр үнийг яаж та хангах гэж байна аа? Мөн ГБХНХЯ-ышинэ сайд Т.Аубакир ярилцлага өгсөн байсан. Давхардсан чиг үүргийг арилгана. Үүнийг ойлгоорой. Нөхцөл байдал ийм байна аа гээд. Давхардсан чиг үүрэгт бүхий ажлын байр бий болгоод ажиллуулаад байсан өмнөх сайд нар хариуцлага хүлээх юм уу. Ер нь зарим ЗГ-ын тал хувь бүтэн жилийн хугацаанд засгийг удирдаад авч явж байсан. Жилийн дараа чиг үүрэг давхардлыг мэдэж байгаа юм уу? Нөгөөтээгүүр шинэ сайд нар өмнөх салбар яамандаа төрийн аудитыг оруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Жишээлбэл 24 оны төсвийн гүйцэтгэл дээр манай нам дөнгөж сая н.Батбаатар дарга ажлаа аваад 4 тавхан хонож байж төсвийн гүйцэтгэл ярина гээд явж байна. Тэгэхээр тэр хүн 24 онд юу болсныгмэдэхгүй. Ийм зүйл болжээ гэдэгтайлбар өгөөд сууж байна гэдэг өөрөө буруу. 2024 онд төсвийн ерөнхийлөн захирагч байсан хүн төсвийг хэрхэн захиран зарцуулсан, хэрхэн үр дүн хэдэн хувьтай явж байгаа вэ гэдгийг тайлагнах ёстой болохоос биш дөнгөж ажлаа аваад 4 тавхан хонож байгаа хүмүүс үүнийг тайлагнаад суух нь хэр нийцэлтэй вэ гэдгий би гайхаж байна. Хамгийн гол нь удахгүй халагдаж солигдох 14 мянган хүн чинь бас л Монгол Улсын иргэд байгаа шүү дээ. Тийм биз дээ?

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн