М.Бадамсүрэн: Бүсчилсэн хөгжлийн бодлого тунхгийн шинжтэй болох гээд байна
УИХ-ын чуулганы /2025.06.23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах асуултыг Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулаа.
Өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа. Нэгдүгээрт Эдийн засгийн, хөгжлийн яам эдийн засаг, хөгжлийн бодлогыг түүчээлж манлайлж, удирдаж, чиглүүлж, зүглүүлжажиллах чиглэлээр ямар ажил төлөвлөж байгаа вэ? Өөрөөр хэлбэл Сангийн яам мэдээд байна гээд. шүүмжлэл гараад байдаг. Яг бодит байдал дээр хөгжлийн төлөвлөгөө ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр дунд хугацааны хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн бодлого дээр Эдийн засгийн, хөгжлийн яам бусад бүх яамдыг нэгтгэж, уялдуулж ажиллахаас гадна хамгийн чухал нь анзаарагдсан зүйл бол бодлогын төлөвлөгөө дунд, богино, урт хугацааны бодлогуудыг маш сайн эхлээд, энэ зүгт бид нар явах гээд байгаа юм. Яг ийм зорилгод хүрэх гээд байгаа юм гэдгээ их оновчтой тодорхойлоод, тэрний дараа салбар яамд болон орон нутгаас чиглүүлж энэ малгай, энэ зүгт чиглүүлж төлөвлөгөөгөө та нар боловсруулж ирүүл гэхгүй бол 2026 оны хөгжлийн төлөвлөгөө боловсруулсан байдлаас харахад эхлээд, доороос дээш гэдгээрээ эхлээд, доороос баахан санал аваад салбар болон орон нутгаас . Тэр нь замбараатай эмх цэгцтэй ийм бодлогод ерөөсөө орж чадахгүй байгаад байгаа. Ийм зүйл ажиглагдсан.
Цаашдаа энэ зүйлийг анхаараач. Тэгээд дээр нь 2025-2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгЗГ-аас 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор өргөн мэдүүлж, батлуулах ийм хуулийн зохицуулалттай байгаа. Энэ өргөн мэдүүлээгүй байгаа. Хуулийн хугацаа ингэж зөрчигдөх эрсдэлтэй байгаа шүү. 6 сарын 28 хүртэл бол хэдхэн хоног үлдсэн байна. Үүнийг Энийг хөгжлийн бодлогын төлөвлөгөөний төв, Удирдлагын тухай хуулиар үүнийгяаралтай өргөн мэдүүлэх шаардлагатай байгаа. Дээр нь энэ бүсчилсэн бодлогын асуудлыг яаж хариуцаж ажиллах вэ? Үүн дээр яамд болон орон нутгийн хоорондын уялдаа холбоог яаж зохион байгуулж зохицуулж ажиллах вэ?