2025.05.16
Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийн өөрчлөлтөөр эрх зүйг зөв голдирол руу нь оруулах шаардлагатай
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Энэ эрх зүйн орчны өөрчлөлтөөр нэлээн зөв голдирол руу нь оруулах шаардлагатай. Би Х.Нямбаатар даргын явуулж байгаа бодлогуудыг дэмжиж байгаа. Яг өнөөдөр хот суурин төвлөрсөн газрууд нь бараг бүх бохирдол, хог хаягдал, гарц шийдэл болчихсон. Бүгдээрээ, хил зааг, манай дүүргийн, манай аймгийн, манай сумын нутаг дэвсгэр гээд тэр нь чухал. Яаж сум орон нутаг, нийслэл, дүүрэг нь хөгжих вэ гэдэг ийм өөрчлөлтгүй болчихсон. Монгол Улсын нийслэл бол Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хууль өнгөрсөн жил батлагдсан, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад энэ хууль тогтоомжтой холбоотой асуудлууд дээр хийдэл зөрчил, давхардлын асуудлуудыг сайн ялгаж хараад, яаж энэ хот тосгонуудаа хөгжүүлэх вэ гэдэгтэй холбоотой асуудлуудаа сайн шийдмээр юм шиг харагдаад байгаа юм.
Байгаль орчныхоо хуулиуд дээр суурьшмал газар буюу хот тосгонтой холбоотой асуудлууд дээр нь хориглолт хийгээд өгчихсөн. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлтэй холбоотой асуудал дээр, өөр нэг хуулиар дахиад нэг юмыг нь нээгээд өгчихсөн. Дараагийн хуулиар нь, дараагийнх нь хаагаад өгчихсөн. Ингээд хийдэл, зөрчил, давхардалтай холбоотой асуудлууд нь ний, нуугүй хэлэхэд маш өндөр байгаа. Энэ хот тосгон ялангуяа суурьшмал газрын холбоотой асуудлууд дээр хүн амын дийлэнх хувь амьдраад байдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй амьдрах орчин нь өөрөө зөрчигдөөд байдаг. Үүнийгээ шийдвэрлэе гэхээр нөгөө хууль тогтоомжууд нь саад болоод байдаг. Ийм л хуулийн гацаан дотор Үндсэн хууль, хүн амын эрүүл, аюулгүй байдал гэдэг зүйлийг л ярьсан. Өнөөдрийг хүрч байгаа юм. Нэг л хотод, суурин газарт амьдарч байгаа бол бусдын эрхээ хүндэлдэг, тодорхой нийтийн эрх ашгийн төлөө, нэг эрх, нэг хүний эрх ашгийг хөндсөн шийдвэрүүдийг гаргаж өгөхөөс өөр аргагүй л байдалтай л байгаа.

Сэтгүүлч