2025.07.04

Б.Бат-Эрдэнэ: Гэмт хэргийн шинжтэй мөнгө угаасан байж болзошгүй асуудал дээр хариулт өгнө үү?

УИХ-ын чуулганы 2025.07.04-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн гэмт хэргийн шинжтэй мөнгө угаасан байж болзошгүй 7,3 их наяд төгрөг байгаа нь татварын нийт орлогын 26,7%тай тэнцэж байна гэсэн. Гуйвуулчхав уу? үнэхээр мөнгө угаасан 7,3 их наяд төгрөг явчхав уу. Татварын нийт орлогын 26,7% гэдэг бол маш өндөр хувь. Сангийн яам, Үндэсний аудиторын газар, Татварын ерөнхий газар үүн дээр хариулт өгнө үү? яг ийм процесс болсон юм уу?

Түүний асуултад, Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.