2025.05.16
Р.Эрдэнэбүрэн: Энэ зайлшгүй хэрэгжих шаардлагатай чухал хууль, дахин хойшлуулахгүй хэрэгжүүлэхийн төлөө ажиллана
УИХ-ын чуулганы /2025.05.16/-ны өдрийн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн хариулт өглөө.
Энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулах үндсэн шалтгаан нь шинээр байгуулагдах, энэ хотуудын хил хязгаарыг тогтоох эдэлбэр газрын хил хязгаарыг тогтоох ажил байгаа юм. Үүн дээр цаг их авахаар байгаа. Зарим хот байгуулагдаж байгаа, хотын газар эдэлбэр газар нь гурван сумын газар нутаг дээр байгуулагдахаар ийм байдалтай байгаа. Тэгэхээр орон нутагт, Иргэдийн хурал, багийн хурлууд хуралдаж шийдвэр гаргах шаардлагатай болж байгаа. Энэ бол шууд автоматаар Хэрэг эрхлэх газраас яриад хил хязгаарыг нь тогтоочих боломжгүй нөхцөл байдалтай байгаа.
Энэ зөвхөн Засгийн газрын ажил биш, ялангуяа орон нутгаас сонгогдсон Их хурлын гишүүд энэ хуулийн хэрэгжилт дээр оролцож өгвөл, иргэдэд ойлгуулахад сайн болох болов уу гэж бодож байгаа. Дээр нь хэд, хэдэн газар ерөнхий төлөвлөгөөний ажил хийгдээд явж байгаа. Зарим дээр нь бэлтгэл ажил нь хийгдээд явж байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөнүүд гарах нь хил хязгааруудыг нь тохироход их ач холбогдолтой байгаа. Тийм учраас нэг жилээр сунгаж ажиллая гэж хуулийн төслийг оруулж ирж байгаа. Маш чухал хууль, зайлшгүй хэрэгжих шаардлагатай. Тийм учраас дахиж одоо хойшлуулахгүйгээр хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

Сэтгүүлч