2025.06.26

А.Ариунзаяа: Парламент байгуулагдсанаас хойш нийгмийн бодлого гэдэг нэрээрээ явж ирсэн түүхтэй

УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, УИХ-ын гишүүн, хууль санаачлагч А.Ариунзаяа дараах хариултыг өгөв.

Парламент байгуулагдсанаас хойш үндсэн 7, 8 байнгын хороотой байсан. Дийлэнхдээ бол нийгмийн бодлого гэдэг нэрээрээ явж ирсэн түүхтэй юм. Жишээлбэл 1992-1996 онд хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн гэсэн ийм томьёололтой байсан. Үүний улмаар 1996-2000 онд нийгмийн бодлогын болж 2000-2006 онд нийгмийн бодлогын хэвээрээ байж. 2006-2008 онд нийгмийн бодлогын боловсрол соёл шинжлэх ухааны гэх мэтчилэн энэ салбараараа сүүлийн 30 жил явж ирсэн ийм түүхтэй. Мэдээж нийгмийн бодлого гэдэг хүний хөгжлийн асуудал мөнөөс мөн учраас Хүний хөгжлийн байнгын хороо гэдэг нэршлээр нь явуулах саналыг ажлын хэсгийн хүрээнд гаргаад гишүүд маань бүрэн эрхийнхээ хүрээнд санал хураагаад явж болохын хувьд бол болно. Үндсэндээ явж ирсэн зарчмын хувьд бол эдийн засгийн асуудал гэдэг ч юм уу? нийгмийн асуудал гэдэг ч юм уу энэ өөрөө шинжлэх ухааныхаа хувьд хэлэгдэж ирсэн ийм уламжлалт томьёолол учраас үүн дээр хууль санаачлагчдын хувьд нийгмийн бодлогын соёл шинжлэх ухааны байнгын хороогоороо орж ирсэн байгааӨргөдлийн байнгын хорооны хувьд бол яах вэ насанд хүрээгүй хүүхдийн асуудлын өргөдлүүдийг авдаг байх эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийж болох вэ гэдэг асуудал бол яг л хүүхдүүдийг бүрэн эрхтэй гэж үзэх юм уу үгүй юм уу? Хүүхдийг хэн төлөөлөх вэ гэдэг ийм асуудал бол хууль эрх зүйн хувьд яригдана. Гагцхүү иргэний хуулиар ч гэсэн насанд хүрсэн гэдэг юм уу хууль зүйн чадамжтай болох гэдэг юм уу яг энэ агуулгаараа бол насны хязгаар тавигдаж ирж байгаа юм. Нийтийн өргөдлийн цахим системээр тоон гарын үсгээр баталгаажуулж И системээр ордог учраас яахын аргагүй насанд хүрсэн хүн байдаг гэдгээрээ бүртгэгддэг. Гурав дахь асуудал нь байнгын хороодын ачааллыг аваад үзэх юм бол хамгийн дээд хязгаар нь 25 гишүүнтэй байх байнгын хороод байгаа бол БСШУ-ы спортын байнгын хороо 15 гишүүнтэй. Нийгмийн бодлогын байнгын хороо 21 гишүүнтэй.