2020.04.23
Б.Баттөмөр: УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд мониторинг хийж, алдаа дутагдлыг засдаг байх хэрэгтэй
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Монгол Улсын Их Хурлын тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Олон улсын туршлагыг монголын хөрсөнд нэвтрүүлэх чиглэлээр ямар санал санаачилга оруулав. Монголд 640-өөд хууль хэрэгжиж байна. Хуулийг бид баталж байна. Баталсан хуулийн хэрэгжилт ямар байна вэ. УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилтэд мониторинг хийж, алдаа дутагдлыг засдаг болов уу гэж бодож байна. Энэ чиглэлд ямар өөрчлөлтийг тусгаж байна вэ?
Түүний асуултанд УИХ-ын гишүүн С. Бямбацогт хариуллаа.
Холбоотой мэдээ
Хуулийн мэдээ
2025
03.17
2024
04.05