УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зам тээврийн яаманд улиран ажиллахаар томилогдлоо
2025.06.18

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Зам тээврийн яаманд улиран ажиллахаар томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан улиран ажиллахаар томилогдож, Засгийн газрын гишүүний тангараг өргөж, захирамжаа гардан авлаа. (2025.06.18)

Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, шударга ёсыг сахин хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах болно.