2025.06.16

Б.Уянга: Зарчмын шаардлагад гарын үсэг зурсан 30 гишүүнийг " Ерөнхий сайдыгаа шантаажилж байна" гэж гуйвуулж мэдээлж байгаа нь туйлын харамсалтай

МАН-ын УИХ-ын 30 гишүүн нийлээд зарчмын асуудлыг хөндөж Удирдах зөвлөлд хандсан албан бичиг явуулсан. Эдгээр гишүүдийн нэг  УИХ-ын гишүүн Б.Уянгаас энэ талаа тодруулга мэдээлэл авлаа.

Зарчмын шаардлага гэж хаяглачихсан энэ албан бичгийн гол агуулга нь эв нэгдэлтэй, тэгш оролцоотой байя л гэж байгаа юм. МАН-ын залуу гишүүний хувиар намынхаа удирдах зөвлөлдөө хандаж, шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар ямар тохиолдолд тогтвортой байх вэ гэдэг дээр зарчмын асуудлыг хөндсөн гэсэн үг. Гурван зүйлийг л ярьсан. Гэтэл энэ 3 зүйл нь арай өөр байдлаар нийгэмд гуйвуулагдсан мэдээлэл болж яваад байна.

Нэгдүгээрт,

Засгийн газар тогтвортой удаан ажиллах хэрэгтэй. Энэ нь Монгол Улсад л хэрэгтэй учраас үүнийг хүсэж байгаа. Тийм учраас эрх тэгш оролцоог хангаж, бүх гишүүддээ мэдээллийг өгөх талаар хөндлөө.

Хоёрдугаарт,

Хуулиа биелүүлж ажиллахыг зарчмын шаардлагуудаар хүргүүлж байгаа юм. Үүний онцолсон хууль нь Жендерийн эрх тэгш байдалтай холбоотой асуудал. Энэ асуудлыг Засгийн газар шинээр байгуулахдаа авч үзээч гэсэн байгаа юм.

Гуравдугаарт,

Засгийн газрын гишүүн хүн бол ард түмнээсээ сонгогдсон, ард түмний төлөөлөл байх нь зүйтэй. Иймд УИХ-ын гишүүдээсээ сайд нар нь томилогдвол зүгээр юм. Гэтэл нийгэмд жагсаалтаар орж ирсэн гишүүд сайд болох гэж байна гэсэн буруу, ташаа гуйвуулсан мэдээлэл түгэж байна. Ийм зүйл ерөөсөө байхгүй.

Энэ албан бичиг дээр яагаад гарын үсэг зурсан бэ гэхээр нэгд, нэгэнгүй уншаад зарчмын байх ёстой шаардлагыг хүргүүлж байгаа юм байна гэж үзэж гарын үсгээ зурсан гэдгээ иргэддээ хариуцлагатайгаар хэлмээр байгаа юмДараа нь энэ 30 гишүүнийг Ерөнхий сайдыгаа шантаажилж байна гээд байгаа юм. Ерөнхий сайдыг шантаажилсан юм ерөөсөө байхгүй. Бид нар МАН-ынхаа удирдах зөвлөлдөө албан бичгийг хүргүүлсэн, энэ нь Ерөнхий сайдад хаягласан юм огт биш. Томилогдсон Ерөнхий сайд энэ 30 гишүүдээс байгаа нь ороод ирээч ээ гэсэн мэдээлэл ирсэн. Бусдаар энэ гишүүд хүлээж байгаад албан бичгээ өгсөн юм биш ээ.

Гуравт, хоёдугаар ээлж хоолондоо орох хүсэлтэй байна гэсэн муу мэдээлэл яваад байгаа. Ер нь төрийн сайд байна гэдэг нь хариуцлагын асуудал. Ямар нэгэн байдлаар ийм муухай харлуулж ерөөсөө бодохгүй. Сайд болно гэсэн хүмүүс энд байхгүй. Харин дараагийн засаг тогтвортой байгаасай гэсэн зарчмын шаардлагад гарын үсэг зурсан. Гэтэл үүнийг дээр хэлсэнчлэн гуйвуулж байна.

Мөн МАН-ын жагсаалтаар орж ирчхээд аль нэг бүлэглэлд үйлчилж байна гэсэн мэдээлэл хатуу явчихсан юм байна. Үүнийг няцааж байна. Энэ 126 гишүүний 81 нь шинэ гишүүд. МАН-ын 68 гишүүдийн 39 нь шинэ гишүүн. Тийм учраасдотроосоо зарчим ярьжү зөв үйлдэл хийж байгаа учраас  залуу гишүүний хувиар бодож, дэмжиж гарын үсэг зурсанЭнэ талаар иргэд, олон нийтэд бид зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. 

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа