Г.Уянгахишиг: Төрийн байгууллагын бүтэц хангалтгүй, хүрэлцэхгүй байгаад байна гэдэг, үүнийг сайжруулахын тулд хувийн хэвшлийн оролцоог бий болгож байгаа юу!
УИХ-ын чуулганы /2025.06.20/-ны өдрийн хуралдаанаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг асуулт асуулаа.
Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Гол нь яг энэ үзэл баримтлалдаа тусгасан буюу яг зайлшгүй практик шаардлагын хүрээнд өөрчлөх шаардлагатай байгаа асуудлуудаа хуулийнхаа төсөлд тусгаж ойлгомжтой тусгаж чадсан уу. Мөн хуулийг хэрэглэж байгаа хэрэглэгчидэд ойлгомжтой байх талаас тусгаж чадсан уу гэдэг дээр нэлээн саналууд байгаа.
Нэг,
стандартыг дагаж мөрдөх тухайд заавал дагаж мөрдөнө гээгүйгээс болоод иргэд үүнийгдагаж мөрдөхгүй байна гэдэг асуудал тавигддаг. Гэтэл үүнийг жишээлбэл хуульчлаад бүгдийг нь заавал стандартыг дагаж мөрдөх ёстой гэдэг зүйл ороод ирвэл энэ олон улсынхаа жишигт бол нийцэхгүй болоод ороод ирнэ.Энэ стандартыг хаана тусгаж мөрдүүлэх юм, стандарт бүрт тусгачихсан байвал үүнийг заавал дагаж мөрдөх ёстой гэдэг зохицуулалт, зохион байгуулалтаар хийж байна уу. Эсвэл ямар байдлаар үүнийг заавал мандаторын гэдэг болгож оруулсан бэ.
Хоёр,
практик шаардлага стандартуудаа өөрчилж, шинэчилж амжихгүй байна. Илүү хуучирсан байна. Дагаж мөрдөх боломжгүй, хяналт тавьж чадахгүй байна. Төрийн байгууллагын бүтэц хангалтгүй, хүрэлцэхгүй байгаад байна гээд байгаа. Үүнийг сайжруулахын тулд төр хувийн хэвшлийн түншлэл талаас мөн хувийн хэвшил талаас ямар оролцоог бий болгож байгаа вэ? Хороо орж ирж буйд талархалтай байна. Хувийн хэвшлээс болон мэргэжлийн багууд оролцох юм байна. Харин нөгөө батлаад гаргаж ирсэн стандартаа тохирлын үнэлгээнийхээ гэрчилгээгээ олгочихсон тохирлын баталгаагаа олгочихсон. Энэ нь яг хэрэгжилт нь хэр байна вэ, стандартаа зөрчөөд байна уу, үгүй юу гэдэг хяналтыг хэн тавих вэ? Дахиад л зөвхөн төр хяналт тавиад эхлэх юм бол хүн хүч хүрэлцэхгүй. Үүн дээрхувийн хэвшил талаасаа ямар оролцоог түлхүү оруулж ирж байгаа вэ? Санхүүжилт яаж орж ирж байна, төсвөөсөө санхүүжилтээ оруулаад явахаар ийм зохицуулалт харагдаад байна.

Сэтгүүлч