2025.06.18

Х.Тэмүүжин: Ардчилсан Үндсэн хууль бүхий улс орнуудад хүнээс гадуур хэн нэгнийг яллахыг хориглодог

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025/06/18ны өдрийн хуралдаанаар "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурь илэрхийлэв.

2017 оны нэмэлт өөрчлөлтөөр Нийгэмд аюултай шинж чанар хор уршиг гэх мэтчилэн ийм ойлголтуудыг Эрүүгийн хуульд хуульчилсан. 2015 онд социалист ийм ойлголтуудыг халсан байсан. Бараг шүүхийн гарч байгаа бүх шийдвэр дотор нийгмийн хор аюулыг үнэлж, нийгэмд аюултай шинж чанараар нь гэх мэтчилэн байдлаар ял шийтгэх тогтоол уншиж байгаа. Тиймээс энэ ойлголтыг халахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байна. Та бүхэн анзаарч байгаа бол ардчилсан Үндсэн хууль бүхий улс орнуудад хүнээс гадуур хэн нэгнийг яллахыг хориглодог. Тийм учраас хэмжигдэхүйц маш тодорхой ойлголт бичиж байж хүнийг буруутгадаг. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэдгээр гэдгийг хэмжих ямар ч боломж байхгүй. Хэт субьектив ийм зүйлээр иргэдийг яллаж шийтгэж байгаа байдлыг бол Эрүүгийн хуулиас салахаас өөр аргагүй.