МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАНД ТОМИЛОГДЛОО
2025.06.17

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАРИУЦЛАГАТАЙ АЛБАНД ТОМИЛОГДЛОО

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх зорилгоор "Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр"-ийг боловсруулан хэрэгжүүлж, нээлттэй, зарчимч, тууштай ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийг дээдэлж, шударга ёсыг сахин хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах болно.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа