ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН БООМТЫГ ШИНЭЭР ТӨЛӨВЛӨН ДУУСГАЖ, ХҮЧИН ЧАДЛЫГ 3-4 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭЭД БАЙНА
2025.05.15

ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН БООМТЫГ ШИНЭЭР ТӨЛӨВЛӨН ДУУСГАЖ, ХҮЧИН ЧАДЛЫГ 3-4 ДАХИН НЭМЭГДҮҮЛЭЭД БАЙНА

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Гашуунсухайт боомтод Монгол улс болон БНХАУ-ын ЗГ хоорондын гэрээтэй буцалтгүй тусламжийн төслөөр барилга угсралтын ажил, инженерийн дэд бүтэц зэрэг цогц бүтээн байгуулалтыг хийж дуусаад байна.

Нийт төсвийн 25% манай улсын төсвөөс шийдвэрлэсэн. Гашуунсухайтын боомтоор нүүрс, зэсийн баяжмал экспортлох эрдэс баялгийн гарцаас гадна энгийн иргэд зорчих аялал жуулчлал, ачаа тээвэр, барилгын материал нэвтрүүлэх боломжтойгоор төлөвлөжээ.

Бүх гарц ухаалаг, мөн ухаалаг хяналт, камержуулалт, хүнс импортлоход зориулсан лаборатори, нүүрсний лаборатори, олон улсын стандартад нийцсэн нохойн сургалтын байртай гэх мэтээр иж бүрэн боомт болж байгаа юм.

Ингэснээр боомтын хүчин чадал одоо байгаагаас 3-4 дахин нэмэгдэнэ.
Боомтоос хойш 8,6км-т Хайрхан багийн төв дээр 250 алба хаагчийг амьдрах орон сууцаар хангахаар 12 барилгыг төлөвлөн 5 нь өнгөрсөн онд ашиглалтад орж, энэ онд 7 барилгын ажлыг улсын төсвөөр дуусгахаар гүйцэтгэл 50% тай явагдаж байна.