
2025.05.08
“Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийн явцтай танилцлаа
Одоогоос 11 жилийн өмнө Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмрийн санаачилгаар “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр энэхүү төсөл амжилттай хэрэгжиж oлон чадварлаг эрдэмтэд, судлаач, инженерүүд бэлтгэгдэж эх орныхоо хөгжлийг шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж байна.
Уг төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлэхээр залуу докторууд судалгааны ажил хийж, холбогдох сайд болон УИХ-ын гишүүдэд танилцуулж байна. Энэ хүрээнд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр төслийн үйл явцтай танилцаж, цаашдаа засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслүүдтэй уялдуулж хүний нөөц бэлтгэх талаар санал солилцлоо.

Сэтгүүлч