2025.05.02

С.Бямбацогт: Байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулж буй ан, амьтныг чөлөөтэй устгадаг болох нь зүйтэй!

УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Нэгдүгээрт, Чоныг алахдаа заавал сумын Засаг даргаас зөвшөөрөл авдаг дээрээс нь 250 орчим мянган төгрөг төлдөг. Зөвшөөрөл аваагүй эсвэл мөнгө төлөөгүй бол тэр малчинд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Энийг л өөрчилье! Чоныг мал сүргээ хамгаалах зорилгоор чөлөөтэй алахыг л нээж өгье гэсэн. Энэ заалт нь зайлшгүй хэрэгтэй байна. Мал сүргийн гол дайсан болсон чоныг зөвшөөрөлгүй устгах, алах бололцоо боломж нь хаагдчих вий. Үүнийг анхааралдаа аваасай.

Хоёрдугаарт, Байгаль орчны яамныхан энэ асуудлаа шийдсэнээр бүх юм дуусахгүй. Байгалийн нөөц ашигласны төлбөр дотор 250 мянган төгрөг төлөх байж байгаа шүү. Үүнийг өөрчлөх ёстой. Үүнтэй адилхан хулгана, зурам, өлийн цагаан оготно гэх мэт. Баруун бүс буюу Ховд Хар усан нуурыг идэж дуусаж байгаа заарт хархыг алахад 5 мянган төгрөг төлдөг. Энэ мэт сонин сонин заалтуудыг өөрчилмөөр байна!

Байгаль орчин сүйтгэж, тэнцвэрт байдал алдагдуулаад байгаа. Хар Ус нуурыг идээд дуусгаж байгаа заарm хархыг алахад мөнгө төлдөг байх жишээний. Энэ асуудлыг анхааралдаа аваад шийдчихээсэй. Нэг ёсондоо, Байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахад сөргөөр нөлөөлж буй ан, амьтныг чөлөөтэй устгадаг болох нь зүйтэй!

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан