2025.03.31

Б.Уянга: Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдэд ТЭЗҮ-ийг хийх ёстой ч, хэрэгжилт хангалтгүй байна

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан"-г хэлэлцлээ.

Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Уянга:

2021-2025 онд Монгол Улсаа хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл шаардлагатай 98 төсөл арга хэмжээ тусгагдсан байгаа. Гүйцэтгэлийг үндэсний аудитын газрын тайланг хараад дүгнэхэд 98 төсөл арга хэмжээний 49 нь техник эдийн засгийн өсөлт, зураг төсөл байхгүй тул хэрэгжээгүй. Шалтгаан нь  нотлох баримтгүй 18 байна. Үндэсний аудит нотлох баримтгүй гэдэг дотор юу юуг хамруулах вэ? Техник эдийн засгийн зураг төсөл боловсруулах шатандаа байгаа нь 9 байна. 2021-2025 ондоо хэрэгжиж амжаагүй ТЭЗҮ нь одоо хийгдэж байгаа төслүүд 2025 оноос үргэлжлээд явах уу? Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6.10.2т аливаа хөтөлбөрт тусгагдаж байгаа төслүүдийн санхүүжилт тодорхой байх ёстой. Хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцох, хариуцлага тооцох эзэнтэй ийм төслүүдийг хөтөлбөрт тусгах ёстой байтал энэ тайлангаас харахад тусгаагүй төслүүд байсан. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдэд ТЭЗҮ хийнэ гэж байгаа нь ямар журмын дагуу явагдаж байна вэ?

Түүний асуултад, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр ажлын хэсэг хариуллаа