2024.01.17

Б.Бат-Эрдэнэ: Цаашдаа ЭТТ ХХК-ийн засаглалыг сайжруулж, үр дүнтэй ажиллах хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2024,01,17/-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Тавантолгой дэлхийн хэмжээний баялагтай. Их ч зовлон амссан. Өрмийн аваад хувийн компанид өгчихсөн. Та бүхэн мэдэж байгаа. Ухаахудаг, ЭнержиРесурсХХК-д. Энэ цагаас хойш Тавантолгой ХХК байгуулагдсан, үүнээс хойш захирлууд нь бүгд хулгайд холбогдсон. МАН, АН хоёулаа бие бие рүүгээ түлхээд хэрэггүй. Тухайлбал 2012-2016 онд АН,Шударга ёс эвсэл засгийн эрхийг барьж байх хугацаандаа хятадын компанид 100 жилээр ашиглуулах тогтоол орж ирж болиулж байсан түүхтэй. Ингээд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хүнд нөхцөлд шийдвэр гаргаад бас ашигтай ажиллаж байгаа талаар ярьж, иргэдэд өгөөж хүртээх талаар яриад сууж байна. Цаашдаа засаглалаа сайжруулаад чин сэтгэлээсээ ажиллах хүн хэрэгтэй байна.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа