2022.10.10

Баян-Өлгий аймгийн гурван сум ЭХО аппараттай боллоо

УИХ-ын гишүүн Б.Бейсен, орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор дараах суманд эмнэлгийн тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Баян-Өлгий аймгийн Баяннуур, Бугат, Толбо сумуудад нэн шаардлагатай байсан тус бүр нь 23 сая төгрөгний үнэ, өртөгтэй ЭХО аппаратыг тус сумдын Эрүүл Мэндийн Төвүүдэд хүлээлгэж өгсөн юм.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа