
2025.05.08
ЭВ НЭГДЛИЙН ЦОМ 2025 СПОРТЫН НААДМААС БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ БАГ ТАМИРЧИД ДЭД БАЙР ХҮРТЛЭЭ
УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Зулпхар нарын хамт "Эв нэгдлийн цом-2025" тэмцээнд дэд байр хүртсэн баг тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
"Эв нэгдлийн цом-2025" тэмцээнд нийт 36 багийн 1200 гаруй тамирчин 67 медалийн төлөө Спортын таван төрөлд хурд, хүчээ сорин өрсөлдөж Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын Хорооны баг нийлбэр дүнгээр дэд байр хүртлээ.
- Волейболын баг тэргүүн байр алтан медаль хүртэж багийн ахлагч Н.Мерейхан шилдэг тамирчнаар шалгарлаа
- И.Ахылбек ахлагчтай Сагсан бөмбөгийн баг дэд байр мөнгөн медаль, мөн хөгжөөн дэмжигчдийн дунд 3 онооны шидэлтийн тэмцээнд н.Сапарбек аварга болж 600,00 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ
- С.Ержан шатрын тэмцээнээс дэд байр эзэлж мөнгөн медаль хүртэж нийлбэр оноогоор ДЭД байрт шалгарч түүхэн амжилт үзүүллээ.