2022.06.17

Н.Наранбаатар: Улсын хэмжээнд нэгэн зэрэг наадмаа зохион байгуулах заалтыг яагаад өөрчилсөн бэ

УИХ-ын /2022,06,17/-ны өдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслөөс өөрчлөгдсөн байна. Тухайлбал 5,2-т улсын хэмжээнд нэгэн зэрэг наадам хийхээр байсан. Гэтэл аймаг, сумын баяр наадмыг 7 сарын 10,11 харин улсын баяр наадмыг 11,12,13-нд зохион байгуулах юм байна. Аймгийн наадмыг хамгийн их самардаг зүйл бол бөхчүүд аймаг, сумдад барилдаж асуудал үүсгэдэг. Энэ өдрийг яагаад зөрүүлсэн бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа