2020.12.17

Н.Энхболд: Хуулинд нэг ухуулагчид өгөх мөнгөн дүнг оруулаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.17\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Энэ хуулиар нэг ухуулагчид төдөн төгрөг өгнө гэсэн заалт байхгүй. Нийт гарах зардлыг Сонгуулийн ерөнхий хороо гаргана. Зардлын хэмжээг багасгах боломж Сонгуулийн ерөнхий хороонд байгаа. Монгол улс 2005 онд НҮБ-ын Авилгын эсрэг конвенцид нэгдэн орсон. Сонгогдох, сонгох эрхийг онцгойлон тусгасан.

Тус конвенцийн 7-р зүйлд нийтийн албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлэх, сонгох шалгуурыг тогтоохдоо энэ конвенцийн зорилт дотоодын хууль тогтоомж тулгуур цэсэндээ нийцүүлэх гэж заасан байдаг. Үүний дагуу явж байгаа.

Сэтгүүлч

, Ц.Соёлмаа