2025.07.04
Ж.Золжаргал: НҮБ-ын гишүүн улсуудтай бүгдтэй нь дипломат харилцаа тогтоох зорилго нь их чухал
УИХ-ын чуулганы /2025.07.04/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар "Барбадос, Эсватини,Тринидад ба Тобаго, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
НҮБ-ын гишүүн улсуудтай бүгдтэй нь дипломат харилцаа тогтоох зорилго нь их чухал. Тиймээс Ботсвана улстай харилцаа тогтоохыг дэмжиж байгаа. Хамтын ажиллагаандаа анхаарвал их сонирхолтой онцлог улс. ӨАБНУ-тай хил залгаа байдаг. Манайхтай төстэй зүйлс ихтэй. ӨАБНУ өөрийнхөө шатахуун түлшийг нүүрснээс үйлдвэрлэдэг. 70 жил үйлдвэрлэж байгаа. Ботсвана улс нүүрсний их нөөцтэй. Энэ чиглэлд технологи нэвтрүүлээд, эрх зүйн орчин, татвар дээрээ ажиллаж байгаа. ЗГ болон харьяалсан сайд нар анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

Сэтгүүлч