2025.06.27

П.Сайнзориг: Энэ цомхотгол гүйцэтгэлийг үнэлж сурахад хөтөлсөн төрийн албаны реформын эхлэл байж болох юм

УИХ-ын чуулганы /2025.06.27/-ны өдрийн үдээс хойшх хуралдаанаар 2025 оны төсвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэлж асуулт асуулаа.

Төсвийн тодотголын суурь үндсэн зарчмыг ойлгож дэмжиж байгаа. Зарим зүйлсийг яг л бодит хөрсөн дээр ярихаас өөр аргагүй нөхцөл байдлууд байна.Тэгэхээр маш зөв ойлголтыг олон нийтэд өгөөд, төрийг цомхон, бүтээмжтэй, гүйцэтгэл гардаг, гүйцэтгэл өндөртэй хийж чадсан газар нь цалин урамшуулал нэмэгдлээ авдаг зарчим руу орохгүйгээр хавтгайруулж салбарууд барьцаад явчихдаг тохиолдол бийНуугаад яах вэ. Төрийн албыг буруутгаад ч юм уухайргүйдээ хэлээд байгаа юм биш. Адилхан жаргал зовлонг амсаж явсан хүн. Бүтээмжтэй хэсгүүд нь бүтээдэггүй хүмүүстэйгээ адилхан цалин урамшуулалттай яваад байхаар байгууллагын соёл жигдэрдэг. Бүтээмж жигд буураад эхэлдэг.

Тэгэхээр цомхотгол төрийн албаны реформыг хийх, гүйцэтгэлийг үнэлж сурах зүйл рүү биднийг хөтөлсөн реформын эхлэл байх гэж бодоод байгаа юм. Өнөөдрийн түвшинд төрийн албан хаагчдынхаа эрх зүйн байдлыг нэг ч дордуулахгүйгээр, шинэ хүмүүст дүрэм журам нь маш тодорхой байх нөхцөлийгбүрдүүлэхэд анхааръя аа хэмээн нийт гишүүддээ уриалж байгаа юм. Ард түмэн ч үүнийг хүсэж байгаа. Төр цомхон байгаач ээ төр бүтээмжтэй байгаач ээ гээд.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ер нь ЗГ цаашдаа ямар бодлого баримтлах вэ? Орлого зарлагын харьцааг ойртуулах тал дээр өөрчлөлтүүдийг хийгээд явах нь зүгээр. Орлогыг нэмэгдүүлэх чиглэлд ямар салбарууд дээр цаг үеийн шинжтэй ямар арга хэмжээ авах вэ?Уурхайн сайд үүнд хариулах байх. Уурхайтай холбоотой асуудал дээр орон нутгийн асуудлуудад маш ойлголцох хэрэгтэй байна. Тодорхойгүй орчинд оруулчхаар бусад салбар нь ажиглаад зогсчихож байна. Тэгэхээр дээрээ ямар бодлого байгаа вэ?

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн