2025.06.19
Л.Соронзонболд: Өмгөөлүүлэх эрхийг яаж баталгаажуулж байгаа вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
УИХ-ын чуулганы /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
ЗГ-аас оруулж ирсэн энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Нэгдүгээрт, ЗГ-ын саналаас ямар заалтуудыг хассан, тэрний үндэслэл юу вэ? Хоёрдугаарт, энэхүү нэмэлт өөрчлөлтөөр яг процессын хувьд, цаг хугацааны болоод үйл ажиллагааны дэс дарааллын хувьд хүний эрхийг сайжруулсан ямар ахиц дэвшил гарч байна вэ? Тэр дундаа өмгөөлүүлэх эрхийг яаж баталгаажуулж байгаа вэ?

Сэтгүүлч