УИХ-ын гишүүн Д.Батлут, С.Эрдэнэбат нар Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй уулзлаа
2025.05.10

УИХ-ын гишүүн Д.Батлут, С.Эрдэнэбат нар Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын хамт Зэст, Хүрэнбулаг багийн иргэдтэй уулзаж байна. Энэ үеэр:

  • УИХ-аар хэлэлцэн батлаж буй онцлог хуулиуд, түүний нэмэлт өөрчлөлтүүд
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслийн явц
  • Бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө
  • Ажиллаж буй байнгын хороод, ажлын хэсгийн үйл ажиллагаа, чуулганаар хэлэлцүүлэхээр зөвшилцөж буй хуулийн төслүүд
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Орхон аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулав.

С.Эрдэнэбат Харьяалах байнгын хороо, ахалж ажиллаж буй ажлын хэсэг хүрээнд:

  • Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, хэрэгжилт
  • Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлууд
  • Татвар, НД-ын хуулийн шинэчлэл мэдээлэл
  • Хөдөлмөр хууль тогтоомжийн хэрэгжилт
  • Эрүүл мэндийн үйлчилгээ, даатгал санхүүжилт хүртээмжийн талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уулзалтын үеэр иргэдээс:

  • Авлига, албан тушаалын зөрчлийг бууруулах
  • Тэтгэвэр өвлүүлэх заалтад цэргийн албан хаагчид багтаагүй байгааг эргэж харах
  • Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах
  • Зэст багийн 180 иргэний эрх ашиг хөндөгдөж буй 1A хорооллын олон жил ашиглалтад ороогүй, 1232 айлын барилгын ажлыг нэг мөр дуусгаж, иргэдийн эрх ашгийг хамгаалах
  • Хүрэнбулаг багт замбарааргүй байшин барилга барьж буйг цэгцэлж хот төлөвлөлтийг сайжруулах
  • Уурхайчин 1, 2, 3 хороололд сургууль цэцэрлэг байгуулах
  • Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишигт байдаг хэдий ч цалин хэд дахин доогуур байгаад анхаарч, ядуурлыг бууруулах
  • Инфляцыг бууруулж, Мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж буй асуудлаа илэрхийлж байлаа.

Тулгамдсан асуудалд шийдвэрлэх боломж бий эсэхэд тодорхой хариулт өгч, УИХ-ын гишүүний үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой ажлуудад хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан