ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛЧИД ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
2025.04.30

ЭРДЭНЭТ МЕДИКАЛ ЭМНЭЛГИЙН ЭМЧ, АЖИЛЧИД ХОЙД БҮСИЙН ХАВДРЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа хавдрын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулан хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хойд бүсийн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлж, Хавдар судлалын үндэсний төвийн харьяа хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгон хөгжүүлнэ.

Эрдэнэт Медикал эмнэлгийн ажилчидтай Эрүүл мэндийн саыд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нар уулзаж цаашид үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахдаа эмч ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудал, сургалт хөгжлийн асуудлын талаар ярилцлаа.

Эмнэлгийн эмч ажилчид хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлэн ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан