2025.05.08

С.Эрдэнэболд: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцэж байгаа эсэх талаар аудитын газар дүгнэлт гаргаж, манлайлж ажиллаарай

УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын ын албан тушаалд нэр дэвшигч С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

Өнгөрсөн жил 2025 оны төсөв ярьж байхад аудит төсөв дээр дүгнэлт хийсэн. Ингэхдээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд төсөв нийцэж байгаа талаар дүгнэлт хийсэн хэсэгтээ ерөнхийдөө агуулгын хувьд нийцэж байна гэдэг дүгнэлт хийгээд, яг нарийвчилсан дүгнэлт хийгээгүй. Яагаад нарийвчилсан дүгнэлт хийгээгүй юм бэ гэж асуухлаар үүнийг одоо дүгнэлт хийх, үнэлэх шалгуур үзүүлэлт нь тодорхойгүй гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Гол асуудал юу байна гэхлээр бид нар төсөв гэхээр 2 тийшээ туйлшраад байгаа юм. Нэг талдаа эдийн засгаа тэлэхийн хувьд төсөв ийм байх Ёстой гэдэг загвар гаргаж ирэнгүүт, нөгөө талд нь хэмнэх ёстой гэдэг ийм 2 туйлшралын дунд явдаг. Ерөнхийлөгч хориг тавиад хөрөнгө оруулалтын төсвийг 20% хасчихсан. Энэ нь эрүүл мэндийн, боловсролын салбар гээд нийгэмд хүртээмжит байдлыг бий болгодог салбарууд маань хасагдчихаж байгаа юм.

Энд хаана мэргэн ухаан гаргамаар байна гэхлээрээ аудит төсөв дээр дүгнэлт гаргахдаа яг энэ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тэр 6 тулгуур нийцэж байгаа талаар маш нарийн дүгнэлт гаргах юм ямар төсвөө өргөтгөх,ямар төсвөө танах юм гэдэг улс орны хувьд маш чухал зүйлийг бид нар хийх боломжтой болж байгаа юм. Тийм учраас та олонхын дэмжлэг аваад, аудитаар сонгогдлоо гэхэд үүнийг ажил хэрэг болгомоор байгаа юм. Энэ шалгуур үзүүлэлт тодорхойгүй байгаа зүйл дээр та санаачилга гаргаад араас нь хөөцөлдөөд, энэ төрийн ажил хувь хүний манлайлал итгэл үнэмшилтэй шууд холбоотой. Тийм учраас Магнайсүрэн дарга та энэ дээр онцгой анхаараад, энэ жилийн намрын төсөв хэлэлцэхээс өмнө энэ асуудлуудыг зохицуулалтын хувьд маш тодорхой болгох ёстой. УАБЗ-өөс гаргана гэсэн журам байгаа.

Үүнрүүгээ чиглэсэн ажил хийгээд, 2027 оны төсөв хэлэлцэхэд, үүнийг аудитын байгууллага хяналт хийхдээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нарийн хянаж , нийцүүлж байгаа талаар нь та дүгнэлт гаргах чадвартай байх ёстой. Хоёрт, үүн дээр холбогдох Их хурлын байнгын хороонуудтайгаа хамтарч ажиллах нь зөв гэж үзэж байгаа. УИХ гэдэг болбол онцгой бүрэн эрхтэй бөгөөд энэ бүрэн эрх нь ард түмэнд хадгалагдаж, ард түмний төлөөлөл байдаг. Ямар ч аудитор хүн улс төрчдийн явцуу ашиг сонирхолд орж болохгүй, улс төрийн намуудын захиалгыг нь автаж болохгүй. Чин шударгаар өргөсөн тангарагтаа үнэнч энэ албыг залгуулах ёстой. Тийм учраас үүн дээр та өөрийнхөө итгэл үнэмшлийг тодорхойлооч. Яагаад гэхлээр энэ УИХ-ын протоколд үлдэх ёстой .