2025.05.06

Д.Үүрийнтуяа: Асуудал дагуулаад байгаа сэргээгдэх эрчим хүчний цөөн хэдэн компаниас үүдсэн хор уршиг нь иргэдэд буруу ойлголт төрүүлж байна

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 05/06 ны өдрийн хуралдаанаар “Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийн талаарх” Эрчим хүчний сайдын мэдээллийг сонслоо. 

Уг мэдээлэлтэй холбоотойгоо гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

 10 компанитай холбоотой асуудлууд нэлээн яригдаж байна. Өмнө нь парламент хууль гаргаад баталчихсан. Тэрний хүрээнд явж байгаа ажил юм бол бүрэн эрхийнхээ хүрээнд Ганбаатар дарга аа хяналт шалгалт оруулъя л даа. Энэ хуулийн хэрэгжилтийг нь үзье л дээ. Тэгээд салбарын сайдтайгаа хамтраад, салбарын яамтайгаа хамтраад сайд энэ дээр дэмжлэгийг нь үзүүлээд бодлогын зүгээс яаж өөрчлөх саналтай байгаа юм. Түүнийгээ гаргаад хамтраад ажиллая. Эндээс үүсэж байгаа энэ эдийн засгийн дарамтыг ард иргэд үүрч болохгүй. ААН үүрч болохгүй. Үүн дээр тодорхой ажлыг зохион байгуулж хамтарч хийе гэдэг санал байна. Сэргээгдэх эрчим хүчний энэ хэдэн компаниас болоод монголчууд бид сэргээгдэх эрчим хүч гэж ерөөсөө ямар ч хэрэггүй юм байна гэдэг ойлголтод хүрэх нь. Ийм их зардалтай юм бол үүгээр яадаг юм бэ гэдэг ойлголтод хүрэх нь. Тийм учраас энэ хууль эрх зүйн орчин энэ хэдэн компанитай холбоотой асуудлыг нэг талд нь гаргах нь зөв байх аа. Би хүчин зүйлийн шинжилгээ факторный анализ тодорхой асуулт асуусан. Салбарынхаа хувьд мэргэшсэн хүний хувьд сайд бол техник технологийн асуудлыг техник тоног төхөөрөмжийн ашигт үйлийн коэффициент нөлөөлөх хүчин зүйлийг хэлж байна. Би бол үйлдвэрлэлийн эдийн засаг гадарлах хүний хувьд энэ салбарт бас эдийн засгийн асуудлыг хариуцаж байсан хүний хувьд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Сайдын хэлдэг тоног төхөөрөмжийн ашигт үйлийн коэффициент зуух турбин генератор үүний ашигт үйлийн коэффициент тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Хажууд нь менежментийн асуудлууд байгаа. Боловсон хүчний бодлого, хөдөлмөрийн бүтээмжийн асуудал, өртөг зардлыг бууруулах санхүүгийн менежментийн асуудал. Худалдан авч байгаа түүхий эдийн чанар өртгийн асуудал. Гол нь энэ үзүүлэлтүүд дээр чинь тооцоо хийж энэ эрчим хүчний үнэ тарифыг тогтоогоод байгаа зохицуулах зөвлөлөөс гэж асуугаад байгаа нь би энэ. Манай зохицуулах зөвлөлөөс хариулж байгаа хүн станцуудын нүүрсний зарцуулалт яриад суугаад байх юм. Үгүй ээ энэ чинь бүх станц нэг эх үүсвэртэй нүүрсгүй шүү дээ. Өөр өөр орд хэрэглэж байгаа биз дээ. Өөр өөр төрлийн нүүрс хэрэглэж байгаа юм байгаа биз дээ. Нүүрсний чинь илчлэг чанараас хамаараад зарцуулалт нэгжийн үнэ хүртэл өөр байх юм байгаа биз дээ. Тэгэхээр чи энэ станцуудын нүүрсний зарцуулалтыг хооронд нь харьцуулаад абсолют утгаар нь харьцуулаад сууж байж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ факторын анализыг бол тодорхой хиймээр байна. Хөрөнгө оруулалтын үр өгөөж гэж ер нь юу байгаа юм. Урсгал засвар үйлчилгээний үр өгөөж гэж юу байгаа юм. Салбарын хувьд хөрөнгө оруулалт шаардлагатай шинэ бүтээн байгуулалт шаардлагатай болчихсоныг ойлгож байгаа. Үүнийг хийхийн тулд яг аль үзүүлэлт дээр бид нар онцолж хэдэн хувь анхаарал хандуулах юм бэ гэдэг юмаа л гаргахын тулд энэ фактори анализ чинь хэрэгтэй байхгүй юу. Яагаад ийм тооцоо нэхээд байгааг ойлгож байгаа гэж найдаж байна. Яагаад гэвэл эрчим хүчний салбар өнөөдөр эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үнэ, эрчим хүчний энэ зардал айл өрхийн хувьд ч ААН-ийн хувьд ч хамгийн гол масс эзэлж байгаа. Бид өнөөдөр хоногийн хоолтой байх уу үгүй юу гэхээсээ илүү тогтой цахилгаантай байхаа л илүүд үзэж байгаа. Эрдэнэт үйлдвэр 2020 оны 12 сараас 2022 оны 6 сар хүртэл 18 сарын хугацаанд айл өрх ААНБ-ын эрчим хүчний зардлыг даасан. Энэ үед маш олон эрчим хүчний компаниуд өртөг зардлаа бууруулж хөрөнгө оруулалтаа нэмж чадлаа гэдгийг хэлж байсан. Тооцоо судалгаа байдаг. Нөгөө талдаа Эрдэнэт үйлдвэрийн тэр дулааны станцтай холбоотой үнэ тарифын асуудлыг би УИХ-ын гишүүний хувьд Эрдэнэт үйлдвэрийн жишээн дээр өөр эх үүсвэр нэмэгдэх боломжийг хаагаад байгаа учраас хэлж байгаа шүү. Ядаад хэрэглэдэг эрчим хүчээ үйлдвэрлээд өөрөө авдаг болох юм бол энэ системд эх үүсвэр нэмэгдэнэ.