Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцууллаа
2025.04.28

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг боловсруулж, УИХ-д хүргүүлсний дагуу УИХ-ын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон.

Үүнтэй холбогдуулан УИХ-д суудалтай улс төрийн намуудад илтгэлийг танилцуулж байна. Тухайлбал, УИХ-ын УИХ дахь АН-ын бүлэгт өнөөдөр /2025.04.28/ танилцуулсан бол УИХ дахь МАН-ын бүлэгт маргааш буюу 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулна.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан