
2025.06.13
"Хүний эрхэд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн хурлын танхимд “Хүний эрхэд суурилсан цагдаагийн үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) зохион байгуулж, Монгол Улсын Их Хурал, Үндэсний Статистикийн хороо, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд уг хэлэлцүүлгийн зорилго нь Цагдаагийн байгууллагын хүний эрхэд суурилсан үйл ажиллагааны өнөөгийн байдал, олон нийтийн хандлага, иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, цагдаагийн алба хаагчийн сургалтын бодлого, хөтөлбөрийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн юм.