БҮС НУТГИЙН ОНЦЛОГТ ТУЛГУУРЛАСАН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2025.04.28

БҮС НУТГИЙН ОНЦЛОГТ ТУЛГУУРЛАСАН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, ЗГҮАХ, Бүс орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгын хүрээнд Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж байна.

Хойд бүс нутгийн онцлог, давуу талуудад тулгуурлан аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгасан.

Үүний дагуу тухайн бүс нутгийг хилийн боомтуудтай холбох боломж, бусад бүстэйгээ эдийн засгийн интеграцид ороход чиглэсэн төслүүдийг дэд бүтцийн болон эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлж хэрэгжүүлэхээр боллоо.

Тухайн бүс нутагт:

  • -Аялал жуулчлалын геопарк
  • -Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
  • -Мөрөн 4С ангиллын нисэх буудал, -Эгийн голын усан цахилгаан станц зэрэг стратегийн томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан