
Д.Үүрийнтуяа: Хойд бүсийнхэн улсынхаа хөгжлийн түүчээ нь болох бүрэн боломжтой
Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
"Хойд бүсийн зөвлөлийн өргөтгөсөн анхдугаар хуралдаан боллоо. Хойд бүсийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлохдоо Байгалийн аялал жуулчлал, дэд чиглэл нь аж үйлдвэржилтийн төв болно гэж тодорхойлсон. Бид өөрсдийн нөөц боломжид тулгуурлаад аваад үзэхээр манай хойд бүс, Хөвсгөл, Булган, Орхон аймаг бүхий л талаараа бусад бүсүүдтэй харьцуулахад давуу талууд байна. Энэ давуу талаа нэгтгэж, хоорондоо хоршиж хамтарч ажиллаж чадвал хойд бүсийн хөгжлийг хөгжлөөрөө түүчээлэх боломж бүрэн байна. Хүний хөгжлийн асуудал бол аливаа хөгжлийн бодлогын тулгуур суурь байдаг. Тийм учраас бүсийн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хүндээ анхаарсан бодлогыг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энд бол тухайн бүс нутгийн төдийгүй Монгол Улсын хэмжээний хүн ам зүйн бодлогын асуудал, хүн амын өсөлтийн асуудал. Хүн ам зүйн өсөлттэй уялдаад нийгмийн чиглэлийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний хүртээмжийн асуудал чухал байна. Хүний амьдралын чанарыг дээшлүүлж, амьдралын баталгаатай байлгах нь ЗГ-ын гол барих бодлого шийдвэр шүү дээ. Тэгэхээр энэ бодлого зорилтдоо хүрэхийн тулд ямар ямар алхмуудыг бид хийх ёстой юм бэ? Нэн тэргүүнд боловсрол, эрүүл мэндийн чиглэлд ялгааг үүсгэж байгаа нь ялгаатай бодлого ялгаатай хүртээмжийн асуудлыг арилгах нь орон нутагт эдийн засгийг тэлэх тэр тусмаа хүний хөгжил, бүс нутгийн өөрчлөлт, орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх юм байна. Тийм учраас сум орон нутагт ялангуяа аймаг орон нутагтхүн амын төвлөрлийг татъя аа гэвэл хүн амьдрах боломжтой дэд бүтэц, орчин нөхцөлийг бүрдүүлэх л чухал байна. Энд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бид хаанаас гаргах ёстой юм. Юм болгоныг улсын төсвөөр юм уу төр өөрөө хийх боломжгүй. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хууль эрх зүйн зохицуулалтаараа дэмжих бодлогууд хэрэгтэй байна. Орон нутагт ялангуяа алслагдсан сумдад үйлдвэрлэл явуулж байгаа ААНБ-ыг нэмэгдсэн өртгийн албан татвар, ААНБ-ын орлогын албан татварын дэмжлэгээр дэмжих. Мөн нөгөө талдаа уурхайн бүс нутагтай уурхай ажиллаж байгаа энэ бүс нутагтаа АМНАТ-ийн тодорхой хувийг яг энэ бүсийн хөрөнгө оруулалтад чиглүүлж ажиллах. Мөн орон нутгийн ЖДҮ-лэл эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа ялангуяа МАА, ХАА-н чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа хоршоологчдоо худалдан авалтын бодлогоор төр, ТӨК-ийн худалдан авалт дээр дэмжлэг үзүүлэх энэ өөрчлөлтүүдийг хийх гээд олон асуудлууд өнөөдөр яригдаж байна" гэв.

Сэтгүүлч