2025.06.19
Улстөр

Б.Энхбаяр: ЭХХШТХ-д оруулж буй том хэмжээний өөрчлөлт нь нэг удаагийн амьсгаагаар хийгдэхгүй, урт хугацаандаа амилна шүү!

УИХ-ын /2025.06.19/-ний өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэллээ.

Өнөөдөр ЭХХШТХ-д нэлээн зарчмын том хэмжээний өөрчлөлтийг бид хэлэлцэж санал хураах гэж байна. Энэ өөрчлөлтийн намтарчилсан түүхийг товч дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Протоколд тэмдэглэх ёстой. Үзэл санаа нь юунаас урган гарсан бэ гэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа асуудал дээр маш олон хүний эрх зөрчигдөж байна аа. Энэ үе шатан дахь хүний эрхийг яаж ахиулах вэ гэдэг дээр олон талаас нь ярилцаж байсан. 2023 оны хаврын чуулганы төгсгөлд ХЭҮК-ын тайлан илтгэлийг бид яг энэ чиглэлээр хэлэлцсэн юм. Хэлэлцэхдээ анх удаа хүний эрхийн тайлан илтгэлийг сонсгол байдлаар хэлэлцсэн юм. Үүний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаан дахь хүний эрхийг зөрчиж буй байдлыгтаслан зогсоож, ахиулах дээрх комиссын санал дүгнэлтийг сонсгол хэлбэрээр сонсоод, үүний мөрөөр хууль тогтоогч хэрхэн, юун дээр шинэчлэл хийх вэ гэдэг дүгнэлтийг өгсөн. Улмаар ХЗБХ тухайн үед н.Мөнхоргил гишүүн санал гаргаж Д.Цогтбаатар байнгын хорооны дарга дэмжиж ЗГ-т тодорхой чиглэл өгсөн. Энэхүү чиглэлийн утга санаа, үзэл санаа нь процесс дахь харилцан чек баланс буюу харилцаа, хяналт, тэнцвэрийн зарчмыг хангах замаар хүний эрхийг хамгаалах юм байна гэжүзсэн юм. Өөрөөр хэлбэл зөвхөн мөрдөгч буюу яллах тал илүү зонхилогч байр суурьтай байгаа учраас тэнд хонгил үүсээд байна. Тэнд хэлмэгдүүлэлт үүсээд байна. Тэнд хүний эрх зөрчигдөөд байна. Үүнийг нөгөө талд нь яаж балансжуулах вэ гэхээр өмгөөлөх талын эрхийг илүү дээшлүүлж, адил биш юм аа гэхэд дүйцүүлэх хэмжээнд хүргэж байж процесс дахь шударга ёсны зарчмыг хангах юм байна аа гэж үзсэн юм. Миний бие ХЗДХ-ийн сайдаар томилогдсоны дараа 2 дахь үе шатных нь хүрээнд нь энэ өөрчлөлтийг 2024 оны 5 сард УИХ-д өргөн барьж байсан ийм өөрчлөлт юм. УИХ-ын шинэ дэгийн дагуу шинэ парламент үүссэнтэй холбоотойгоор бүх УИХ-д өргөн баригдсан байсан төслүүд буцаагдаад улмаар 2025 оны 3-р сард О.Алтангэрэл сайд уг өөрчлөлтийг дахин УИХ-д өргөн барьж өнөөдөр бид анхны хэлэлцүүлгээ хийж байна. Энэ хууль батлах нэг хэрэг ээ гэдгийг бид маш сайн мэднэ. Хууль амилах эсэх бол н.Чимэд багшийн хэлсэнчлэн хүнээс хамаарна. Муу хүн сайн хуулийн утгыг нь алдуулж чадна. Муу хүн сайн хуулийг сайн хүн муу систем дээр очоод чөтгөр ч болдог. Тийм учраас бид процесст хүний эрхийг ахиулах чиглэлд яг талыг нь хийж байгаа. Одоо үлдсэн нь үүнийг хэрэгжүүлэх өмгөөлөгч, мөрдөгч, прокурор, шүүх мөн иргэдийн эрх зүйн ухамсар гэсэн олон талын оролцоотойгоор хийгдэнэ. Энэ үйл ажиллагаа бол нэг удаагийн амьсгаагаар хийгдэхгүй, үргэлжилсэн тасралтгүй, байнгын хичээл зүтгэл, тэмцэл, сургалтууд гэсэн олон үе шатаар хийгдэнэ. Тэгэхдээ бид нар хуулийг баталж байгаа. Өнөөдөр Хуулийн сургуулийн 2-ркурсийн оюутнууд шинэ хуулийн дагуу хичээлээ заалгана. Тэр оюутнууд 5 жилийн дараа төгсөөд энэ хуулийг хэрэгжүүлнэ амилуулна. Тийм учраас бид 10 жилийн урт хугацааны тэмцэл хийж байж энэ хуулиа амилуулна шүү гэдгийг хэлье.

ШИНЭ МЭДЭЭ