МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Баясгалан: Нийслэлийн хамгийн хүртээмжтэй замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд явахад ямар их бэрхшээл, асуудал тулгардгийг харлаа!
2025.06.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Баясгалан: Нийслэлийн хамгийн хүртээмжтэй замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд явахад ямар их бэрхшээл, асуудал тулгардгийг харлаа!

"Гэрээсээ гарцгаая" аяны хүрээнд Улаанбаатар хотын хамгийн хүртээмжтэй замаар явахад ямар хүндрэлтэй байгааг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хотын дарга Х.Нямбаатартай цуг явж үзлээ.

ХАМГИЙН ГОЛ нь Монгол Улсад Улаанбаатар хотын хамгийн хүртээмжтэй замаар явахад ямар их бэрхшээл, асуудал ийм их байгаа юм чинь Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэр хорооллоос гэрээсээ гараад энэ хүрэхэд ямар хэцүү зам туулах нь тодорхой байна аа. Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87% нь гэр хороолол, аймаг, сум, багт амьдардаг.

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан:

Монгол Улсын тэр тусмаа Улаанбаатар хотын хамгийн хүртээмжтэй хэсгээр явлаа. Энэ бол ерөөсөө энэ улсад байгаа хамгийн гоё зам гэсэн үг. Бид нарт хамгийн ээлтэй зам тэгэхэд манай түрж явсан хүн маань хэлж байна, маш их тсаадыг мэдэрдэг юм байна гэж. Тэгээд гэрээсээ гарцгаая. Аяны хүрээнд энэ бол яах вэ яг гэрээсээ гарах биш хотын хамгийн боломжтой хэсгийг л бид нар үзүүлж байна. Энэ хамгийн дээд хэсэг. Үүнээс цааш гэрээсээ гараад энэ хүртэл явах, гэрээсээ гараад шороон дээр явах ямар хэцүү байгаа вэ? Гэр хороололд явж буй автобуснуудын хүртээмж, автобусны буудал хүртэлх хүртээмжийн асуудал хэр байгаа вэ? Энэ асуудлыг дараагийн түвшинд бид нар гаргаж тавихгүй бол зүгээр л нэг сурталчилгаа шигюм болчхож байгаа юм. Яагаад гэвэл өнөөдөр хамгийн хүртээмжтэй хэсгээр нь явсан. Дараа нь хүртээмжгүй хэсгээр нь явах ёстой. Үүнийгнийслэлийнхэндээ уриалж байна. Авто замын газрын дарга үүнийг зөвшөөрсөн. Дараагийн удаа бүгдээрээ явж үзье. Гол нь энэ иргэдийн дуу хоолой хэзээ ч хүрч байгаагүй. Ямар ч байсан нийслэлийнхэнтэйгээ уулзаад үүнийг хүргэж байгаа нь л маш чухал байна.

ШИНЭ МЭДЭЭ