Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдлаа
2025.06.19
Улстөр

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэхэд авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулагдлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2025.06.18) хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа.

Төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд тодруулга хийж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний олонх буюу 64.3 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдав. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ