МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

2025.06.18
Улстөр

С.Одонтуяа: Монголын төр хувийн хэвшилдээ, ТББ-даа мөнгө өгнө гэхээс байж яддаг энэ байдлыг өөрчилмөөр юм билээ

УИХ-ын чуулганы /2025.06.17/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж сайд нарыг танилцууллаа. Улмаар Ерөнхий сайд захирамжаа гардуулан 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Шинээр томилогдож байгаа Ч.Ундрам, Б.Батцэцэг гишүүндээ баяр хүргэж амжилт хүсмээр байна. Ялангуяа Б.Батцэцэг сайддаа баяр хүргэе ээ. Өнгөрсөн 4 жил олон улсын ээдрээтэй нөхцөл амаргүй үед энэ салбарыг нэр хүндтэй удирдаад явсан. Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөхөд таны оруулсан хувь нэмэр их чухал байсан. Хамгийн гол нь энэ үедбүх тунг нь яг сайхан тааруулж байсан. Тэгэхээр танд цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье ээ.

Би Б.Батбаатар сайдыг дэмжиж, амжилт хүсэж байна. Хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. Бид хэдийгээр цөөхөн сар ажилласан ч олон чухал реформын сууриудыг тавьсан. Ялангуяа та төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилламаар юм билээ. Яагаад гэхээр бид төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гээд олон жил яриад байгаа боловч би зоригтой шилжүүлье хэмээн ширээний ард суугаад хэлэлцээ хийж ажиллах гэхээр маш олон хууль дүрэм журамд үүнийг хязгаарлачихсан байдаг. Ерөөсөө Монгол Улсын төр нэг хувийн хэвшилдээ, ТББ-даа мөнгө өгчихнө гэхээс л бүүр байж яддаг. Үүнийг өөрчилмөөр юм билээ. Ялангуяа байгаль орчны салбардангаараа энэ бүх ачааг бол үүрч дийлэхгүй. Зөвхөн хувийн хэвшил ТББ-тайгаа хамтарч энэ ачааг үүрч ард нь гарах юм байна лээ. Тийм учраас та манай АН-д байсан суурь бодлого буюухувийн хэвшлийг сайн дэмжээрэй гэж хүсэж байна.

Хоёрдахь асуудал нь дараа жил болох Копын хурал буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар Бага хурал. Сая М.Нарантуяа нараа гишүүн хэллээ шүү дээ. Иргэний Зориг Ногоон Нам сайн дүн авах уу, муу дүн авах уу гэдгийг бид нар дүнгээ тавиулна аа гэж. Тэгэхээр энэ цөлжилтийн хурлыг хэрхэн зохион байгуулснаар зөвхөн нэг яам биш, нэг нам биш, ерөөсөө улсаараа дүнгээ тавиулна. Тийм учраас Монгол улсын ерөнхий сайд та энэ талаар хариулт өгөөрэй. Ер нь энэ хурлаа яаж амжилттай хийе гэж бодож байна? Сая Саудын Арабт болсон хуралд нийт 20 мянган хүн оролцоод 147 орны бүх байгаль орчны сайд, дэд сайд нар, зарим орны Ерөнхий сайдууд ирж байгаа. Энэ ньбидний ярьж заншсанаар Асемийн хурал шиг 4, 5 дахин ийм том хурал байгаа. Үүнд бид онцгой анхаарч ажиллах ёстой. Нэг чухал ажил бол салбарын 12 хуулийг өргөн бариад хэлэлцүүлэхэд бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ 12 хуулийг Б.Батбаатар сайд та яаралтай өргөн бариад, УИХ-д гишүүдтэйгээ хамтраад батлуулах нь салбарын хувьд том алхам болно. Чухал хууль гэвэл Хөрс хамгаалах хууль, Цөлжилттэй тэмцэх хууль, Усны тухай хууль, Ойн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль ТХГН-ийн хууль гээд хамгийн чухал 12 хууль бий.

Бас нэгэн чухал зүйл бол энэ салбарын гадаад харилцаанд бол онцгой та анхаарч ажиллаасай гэж хүсэж байна. Байгаль орчны салбарын дипломаси гэдэг нь өөрөө маш чухал том салбар болчихсон,олон сая олон тэрбум долларууд энэ салбарт эргэлдэж байдаг. Эдийн засгийн салбарт хөрөнгө оруулалт татах гэхээр ашигтай юм уу, ашиггүй юм уу гээд байдаг.

Түүний асуултад Ерөнхий сайд Г.Занданшатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ